fbpx С.Жавхлан: Соён гэгээрүүлэх ажлаа чадлынхаа хэрээр хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 11 секунд

С.Жавхлан: Соён гэгээрүүлэх ажлаа чадлынхаа хэрээр хийж байна

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган завсарлачихлаа. Та чуулганы үр дүнг юу гэж тодорхойлох вэ?
-Бодит амьдрал, хөрсөнд буу­сан, хүн зоноо бодсон шийд­вэр огт гарсангүй. Эргэж буцсан, бантсан, хөл толгойгүй эмх цэгцгүй маш муу гэж дүгнэж байна.
-Таны бодлоор амьдралд буусан, хүн зоноо бодсон ямар шийдвэрүүд гарах нь зөв байв?
-Засгийн газар 100 хоногийнхоо хугацаанд 30 зөв зүйтэй ажил хийлээ. Үүнд, Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн гээд сүрхий мэдэгдэл хийж байсан. Гэтэл шатахууны үнэ 50-290 төгрөгөөр нэмэгдчихлээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 100-500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бүх юмны үнийг нэмчихээд “Та нарын цалинг нэмлээ одоо бидэнд баярлаарай” гэж иргэдийг хуурч байна. Гэхдээ зөв зүйтэй ажил хийсэн гэж ярихынхаа хажуугаар өнгөрсөн 100 хоногт хэрэггүй буруу шийдвэр, буруу хийсэн ажлаа бас зарлаж, ярих л ёстой. Ер нь зөв ажлаа ярих гэж байгаа бол буруугаа ч хүлээж, тайлагнадаг байх хэрэгтэй. Энэ 100 хоногт хичнээн олон хүн энэ худал амлалтуудаас нь болж хохирсон бол. Өргөн хэрэглээний барааны үнийг нэмчихээд инээгээд сууж байна. Ингэж хүмүүсийг хуураад сурчихжээ.
ОУВС гэж гадаад эзэн байна. Тэд “Чамд мөнгө өгнө өө” л гэдэг. Түүнийг нь олон нийтэд зарлачихаад ирэхээр “Мөнгө өгөхгүй ээ. Чи буруу ярьсан учир болилоо. Одоо харин ингэж хэл” гэх мэтээр тоглодог. Өөрөөр хэлбэл, цаадуул нь утсан хүүхэлдэй шиг тоглож байна. Айлын аав, эцэг хүн эхнэр хүүхдээ тэжээж дийлэхээ болихоороо шар толгой, ногоон нүдтэй гадаад аавтай айлаас очиж бадар барьж гуйлгачилж байгаатай адил байна. Хүүхдүүд нь гомдож өөр айлд зарагдахаар дүрвэж байна шүү дээ. Иймээс цаашдаа ямар ч зөв шийдэл гарахгүй болов уу.  
-Сонгогчид танд итгэл хү­лээл­гэсэн шүү дээ. Та яагаад чуулганы хуралдаандаа суудаг­гүй юм бэ?
-Чуулгандаа хамгийн их сууж, үг, санал хэлдэг хүний тоонд  Жавхлан орно. Бараг нэг ч үг хэлээгүй 40-50 гишүүн байгаа шүү. Үүнийг яагаад ярихгүй байна. Ихэвчлэн 10-20 гишүүн суучихсан нэгнийхээ товчлуурыг дараад байж байдаг шүү дээ. Энэ бол бодит үнэн. Бүгд чөлөө, томилолт өвчтэй гэж бичүүлж эсвэл бусдадаа картаа өгч бүртгүүлдэг юм байна лээ. Өнгөрсөн хавар, намрын чуулганаар харагдаагүй гишүүд маш олон байгаа. 
-Хамгийн их тасалсан гишүүний хоёрдугаарт таныг оруулсан байсан?
-Энэ бол гүтгэлэг. Хэлж ярьж байгаа үгсийг маань зурагтаар гаргахгүйгээс эхлээд маш их хав­чиж байна. Ордонд танхим, өрөө хүр­тэл олгохгүй бүрэн эрхэнд халд­лаа. Уриалж, санаачилсан тө­сөл зөв гарцыг дэмжих нь бүү хэл ойлгох толгойгүй ийм л улс байна. 
-Ямар төсөл билээ?
-Чамд хүртэл энэ мэдээлэл очоогүй байна шүү дээ. “Манай Монгол мандана” гэдэг төсөл. Гэвч Жавхлан шантарна гэвэл санасных нь гарз. Өшөө цааш нь лавшруулаад л явна. 
-Таныг үнэхээр ганцаар­дуулаад байгаа юм уу?
-Нэг талдаа тийм боловч нөгөө талаасаа миний хэлж ярьж буй санаа, зөв гарцыг олон түмэн олж харж, сэтгэл оюунаараа нэгдэж, олуулаа болж байгаад сэтгэл хангалуун байна. Нам, бүлэглэл шунаг сэтгэлийн завин дээрээсээ бууж, хорон сэтгэлтэйгээ нэгнээ хэмлээд ёрдойгоод үлдэх цаг тун удахгүй ирнэ. 
-Та хэлэлцүүлэг зохион байгуулна гэж байсан. Тэр юу болсон бэ?
-Ордонд танхим өгсөнгүй.
-Заавал Төрийн ордонд зохион байгуулах шаардлага байсан юм уу?
-Нэгдүгээрт, энэ миний ажлын байр, хоёрдугаарт, бүрэн эрх нь бий. Бандааш, дотоожны асуудал ярихаараа танхимыг нь цэлийтэл нь өгдөг юм байна лээ. Харин би энэ хорт хавдар идээ бээрүүдийг Монголын төрөөс цэвэрлэнэ. Хааж боох тусмаа бүр сайн гэж харж байна. Надад илүү их хүч өгч, миний мэдээллийг өргөн тархах боломж, хугацааг олгож байгаагаа энэ нөхдүүд харахгүй байна. 
-Нэг ёсондоо цэвэрлэгээний ажил хийнэ гэсэн үг үү. Ажил нь хэр явцтай байна вэ?
-Эргээд харъя. 10 орчим жилийн өмнө гэхэд Жавхлан Монгол дээлээ өмсөж, ёсоо дээдлэх тухай ярьж байхад галзуу, солиотой гэж байлаа. Таван жилийн өмнө “Энэ С.Жавхлан чинь юу яриад байгаа юм бол” гээд хүмүүс эргэлзэж эхэлсэн. Харин одоо бүх зүйлийг Монгол гэдэг сэтгэлгээ рүү эргүүлж чадлаа шүү дээ. Үүнийг чинь л Монгол сэрж байна гэж хэлж болно. Үүнээс харин битгий хоцроорой. Хүн бүр дор бүрнээ өөрчлөгдөж байж л Монголоо цэвэрлэнэ. Тэгэхээр Монгол сайхан ах дүүсээ соён гэгээрүүлэх буюу сэтгэл зүй, оюунаар нь сэрээх үйл ажиллагааг чадлынхаа хэрээр яарч тэвдэхгүй, алгуур нухацтай хийж байна.
-Саяхан Агаарын тухай хуулийг чуулганаар хэлэлцлээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй төрөл бүрийн өвчин, эмгэг үүсч байна гэж байна. Таны бодлоор агаарын бохирдолтой яаж тэмцье гэж бодож байна вэ? 
-Монголчууд “ус, агаар” мэт хэрэгтэй гэж ярьдаг болохоос “гурил мах” мэт хэрэгтэй гэж ярьдаггүй тийм үү. Харин ус, агаар бохирдчихоод байгаа учраас энэ их өвчлөл үүсч байна. Нөгөө талаасаа бид сэтгэлээ харлуулж муу бодлоор дүүргэвэл мөн л өвдөнө, өвчилнө өөрөө л зовдог. Хаан тархи, хатан зүрх гэж ярьдаг. Хүний бие бол өөрөө хаант улс юм. Хаан тархи хатан зүрх хоёр сайн зөв үнэн байвал энэ биеэ эрүүл залж авч явна. Зүрх зүсэгдлээ гэдэг, зүрх бол хэт их бодолд дарагдахаар өвчилдөг. Өнөөдөр монголчууд муу хүмүүсээс болоод бодолд дарагдаж шаналж зүрх нь шигдэж байна. Уушги сагсаалай гэдэг, уушиг бол уур бухимдлын эрхтэн. Өнөөдөр монголчууд уур­тай, утаатай байгаа учраас уушиг нь өвдөж байна. Элэг эмтэрлээ гэдэг, элэг бол гомдлын эрхтэн. Монголчууд өнөөдөр энэ ямбатан­гуудад гомдсон, элэг бүтэн бус гадаа­дад гэр бүл, үр хүүхдээсээ хол хоёр талдаа элэг нь бэтгэрч байгаа учраас өвдөж байна. Бөөр бол айдсын эрхтэн. Хүн айх үед нуруугаар нь татдаг. Хэт их юмнаас айж, даарч явахад бөөр гэмтдэг. Өнөөдөр монголчууд айдас хүйдэс дор амьдарч байна. Цөс нь шовойчихож, гозойчихож гэж хэлдэг, цөс өөрөө омогшилын эрхтэн. Өнөөдөр ямар их хүн цөсөө авхуулж байна. Бас л цөсийг нь бадраагаад байгаа учраас тэр юм. Би нийгэм, нийтээ­рээ бид гэмтэй амьдраад байна гэж хэлдэг. Уг нь ний-хэм буюу ний­тээ­­рээ хэм хэмнэлтэй зөв цагаан амьдрах ёстой. Жавхлан Монго­­лоо жинхэнэ Монголоор нь буй болгож бүтээ­хээр зорьж хэлж байгаа нь энэ юм. Тэгэхээр хүн хэт гом­доод байвал элэг, өөрий­гөө бод­лоор дарлавал зүрх, айж бөө­­рөө өвчлүүлнэ гэх мэтээр өөрөө өө­рөөсөө эхэлж хэмээ олж тог­тоос­­­­ноор бид эдгээр өвчлөлөөс сална.
-Сонгогдсон тойрогтой ажил­лаж байгаа юу. Иргэдтэй их уулзаж байна уу?
-Миний ганц амлалт бол Монголоо боддоггүй, эх оронч бус, муухай хүмүүсийг цэвэрлэх. Ер нь миний өрөө байнга хүнээр бялхаж байдаг. Ордны хоёрдугаар давхарт монгол дээлтэй л хүн байвал надтай уулзах гэж байна аа л гэсэн үг. Заримдаа 20-30 хүн өрөөний гадна уулзах гээд хүлээж байдаг. Энэ хүмүүстэй заримдаа амаа өвдтөл ярина шүү дээ. Ингэж л сонсож, сэрж байгаа хүмүүстэйгээ илүү тулж ажиллаж байна. 
-Намрын чуулганаар улс төржилт, төр засаг тогтворгүй байлаа. Дахиад Засгийн газраа огцруулах сураг гарсан. Танд мэдэж, дуулсан зүйл байна уу?
-Хагарал нь эвлэрэхээсээ өнгөрсөн. Хэн нь засаг барих, барихгүй нь огт сонин биш энэ хүмүүсийн сэтгэл чадамж тавилан нь хүрэхгүй гэдгийг мэдэж байна. 
-Таны бичлэгийг үзэхэд хоёр нохой загнаад байсан. Зарим хүн таныг эрүүл ухаан­тай байгаад тань эргэлзэх шиг болсон. Нохойг АН, МАН хоёроор егөөдөж хэлсэн үү?
-Цаана нь утга оршиж байгаа гэдгийг мэдэрдэг хэнд ч ойлгомж­той. “Тахиа жилд түмэн олон хөдөл­нө. Нохой жилд ноёд сан­дар­на” гэдэг Монгол үг бий. Энэ жишгээр л явж байна. Энэ нам гээч хоёр нохой хоорондоо хэмхэлдэж, зодолдох тусам иргэд түмэнд ашигтай. 
-Зохиолын дууны ханхүү гэг­дэж явсан таныг улс төр рүү оро­ход олон хүн харамссан байх. Ер нь танд улс төр рүү орсон­доо харамсах, эргэлзэх үе байдаг уу?
-Эргэлзэх байсан бол ингэж явахгүй. Урлагаа өндөрт өргөөд явж байсан. Одоо уначихсан, харал­чихсан улс төрийг буцааж өндөрт өргөхөөр орж ирсэн. Ёсоо сэргээж, төрөө аврах гэж л би энд орж ирсэн.

Үндэсний шуудан сонин

Бүтээлч бус дамжуулагч ашиг олдог тогтолцоо
Бүтээлч бус дамжуулагч ашиг олдог тогтолцоо
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​