Хятадад алдар нэр нь өсөж буй жүжигчин, дуучин Гао Лю яагаад олны нүдэнд ил гаралгүй удсанаа таван сая дагагчтай сошиал хуудсандаа саяхан тайлбарлажээ.
Ингэхдээ тэр гоо сайхны мэс заслын алдааны улмаас ямар хамартай болсноо гэрэл зургаар үзүүлсэн байна. Гао Лю өнгөрсөн оны аравдугаар сард найзынхаа зөвлөсний дагуу өмнөд Хятадын Гуанжоу хотын нэгэн гоо сайхны эмнэлэгт хамрынхаа хэлбэрийг засуулах мэс засалд орсон ажээ.
Тэрбээр хамрынхаа үзүүрийг бага зэрэг засуулах зорилгоор дөрвөн цаг мэс заслын орон дээр хэвтсэн байна. Гэтэл мэс заслын явцад алдаа гарсны улмаас түүний хамрын үзүүрийн арьсны эд эс үхжиж, харлажээ.
Сэтгэлээр унасан Гао Лю амиа хорлох тухай хүртэл бодсон байна. Тэрбээр хоёр сарын турш эмнэлэгт хэвтэж, 400,000 юаний ($61,800) зардал гаргасан ч хамраа аварч чадаагүй гэнэ. Эцэст нь тэр хамгийн богинодоо нэг жилийн хугацаанд хамартаа нэмж мэс хүргэлгүй хүлээхээс өөр аргагүй болсон байна.
Эх сурвалж: shuurhai.mn