Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тамирчид болох Т.Их-Уул, Х.Цогтсайхан нар өнөөдөр зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Одоогоор үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй байгаа ч тэд нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, тэд БЗД-ийн 25 дугаар хороонд У гэх эмэгтэйн гэрт уулзаж архи ууцгаасан байна. Улмаар энэ үеэр маргалдаж Т.Их-Уул Х.Цогтсайханыг хутгалж аминд нь хүрчээ. Ингээд өөрөө 15 давхрын цонхоор үсэрч амиа алдсан гэх мэдээлэл байна.
Тэдний очсон У гэх эмэгтэй нь олны танил дуучин гэнэ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР