fbpx 2021 онд эдийн засаг өсч 2019 оны төвшинд хүрнэ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 35 секунд

2021 онд эдийн засаг өсч 2019 оны төвшинд хүрнэ гэв

Үндэсний хөгжлийн газраас эдийн засгийн цуврал судалгааг хийж олон нийтэд танилцуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засгийн түвшинд дэлхийн эдийн засаг,  БНХАУ түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, эдийн засагч Б.Дөлгөөн мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр 2020 оны дэлхийн эдийн засгийг олон улсын санхүүгийн байгууллагууд     - 3.5-4 хувьтай  унана. Цаашид ч үргэлжилнэ хэмээн төсөөлж байсан. 2020 онд энэ хэрээр эдийн засаг агшсан. Харин энэ уналт 2021 онд үргэлжилнэ гэж байсан бол буцаад өсч 2019 оны түвшинд хүрч дөрвөн хувь буюу түүнээс дээш өснө хэмээн эхний таамаглалууд гарсан байна. Харин БНХАУ-ын эдийн засгийг 2020 онд ойролцоогоор хоёр хувиар өснө гэж төсөөлж байсан бол 2021 онд 7-8 хувиар өснө хэмээн өөдрөгөөр төсөөлсөн. Хятадын энэ өсөлт бусад улстай харьцуулахад өндөр байгаа нь дотооддоо COVID-ийг хумиж чадсан мөн капитал хөрөнгө оруулалтыг сайн хийсэнтэй холбоотой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн нөөцтэй байсан учраас олон тооны төслүүдийг эхлүүлсэн. Энэ нь 2021 онд үргэлжлэхээр байгаатай холбоотойгоор ийнхүү өндөр төсөөлж байгаа гэлээ.

Монголын эдийн засгийг 2020 онд Сангийн яамнаас  -01 хувиар, Азийн хөгжлийн банкнаас -2.6, Олон улсын валютын сан -2 хувиар өснө гэж төсөөлж байсан. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тогтоосон хөл хориог тооцоогүй өсөлтийн таамаг. Энэ өсөлтийн тооцооллыг одоогоор Үндэсний статистикийн хороо хийгээгүй байна. Харин Үндэсний хөгжлийн газрын захиалгаар манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар  COVID-19-ийг дотооддоо алдаж хөл хорио тогтоож эхэлсэн арваннэгдүгээр сарын 12-ноос хойшх шокийн үеийн эдийн засгийн  үзүүлэлт  дээрх өсөлтийн таамгийг няцаасан юм. Энэ судалгаагаар 2020 оны эдийн засаг -9 хувиар унахаар байгааг гаргажээ.

 

2021 ОНЫ ӨСӨЛТИЙН ХҮЛЭЭЛТ

Эдийн засаг ирэх зургаан сарын дараагаар өснө гэсэн хувийн хэвшлийн хүлээлтийг  МакКензигийн судалгаа нотолсон байна. Гэхдээ вакцинаас шалтгаалан бага зэрэг унасан ч эргээд өснө гэдгийг хэлээд байна. Тус судалгаанд 2231 томоохон компаниудын захирлууд хамрагдсан аж. Тэдний дийлэнх нь  COVID-19-өөс шалтгаалж өсөлт А1 буюу V  хувилбараар удаашралтай өснө хэмээн хариулжээ.

 

Манай улсын эдийн засаг Хятадынхаас их хамааралтай. Дэлхийн зэсийн 52 хувийг импортлогч улс. Энэ утгаар тус улсын эдийн засаг энэ онд найман хувиар өснө гэдэг нь зөвхөн Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Гагцхүү энэ нөлөөллийг манайх хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлж чадах вэ гэдгээс манай эдийн засгийн өсөлт, хүлээлт шалтгаална.

 

Хятадын зэсийн хэрэгцээг хангадаг манай улсын хувьд  зэсийн үнэ өндөр байгаа нь энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгийг бататгана. 2016 онд зэсийн үнэ 4000 ам.доллар руу уруудсан хүнд үе байсан бол аажмаар өссөөр өнөөдөр буюу 2021 онд  найман мянган ам.долларт хүрч даруй дөрөв дахин өсөөд байгаа нь том завшаан. 2021 оны төсөвт зөвхөн зэсээс орж ирэх орлогыг тонн тутмыг 6000 орчим ам.доллараар бодож 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Гэвч зэсийн ханш найман мянган ам.доллар болж өссөн нь төсвийн орлогыг энэ хэрээр нэмэгдүүлэх ч яг өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг зэсийн үнийн өсөлтийн зөрүүгээс орж ирэхийг гаргасан албан ёсны судлагаа алга.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Б.Эрдэнэбат “...“Ариг” банкаа дээрэмдүүлсэн” гэх гомдлыг ТЕГ-т гаргалаа
Б.Эрдэнэбат “...“Ариг” банкаа дээрэмдүүлсэн” гэх гомдлыг ТЕГ-т гаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​