Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид Т.Их-Уул, Х.Цогтсайхан нар нэгнийхээ аминд хүрсэн хэргийг ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхлээд байна.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийн харамсалтай хэрэг үйлдсэн байж болзошгүй гэнэ. Тодруулбал, БЗД-ийн 25 дугаар хороонд байрлах нэгэн орон сууцанд У гэх олны танил дуучны гэрт хэрэг гарчээ.
ЦЕГ-аас энэ асуудлаар тайлбар хийхдээ "Амиа алдсан шалтгааныг нь тогтоохоор шалгалтын ажил үргэлжилж байна. Амиа алдсан сагсчидтай хамт байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн. Одоогоор мэдээлэл өгөхөд арай эрт байна" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn