fbpx Шинжилгээ өгөхгүй бол 100, айл хэсвэл 500 мянгаар торгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
6 минут 46 секунд

Шинжилгээ өгөхгүй бол 100, айл хэсвэл 500 мянгаар торгуулна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлчүүд энэ сарын 11-нээс эхлэн 12 хоногийн туршид хатуу хөл хорионы дэглэмд байна. Энэ хугацаанд нийслэлийн 420 мянган өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөөд буй. Шинжилгээг нэг дор цуглуулж авбал халдвар авах эрсдэлтэй, мөн шинжилгээ авч байгаа хүн алдаа гаргавал халдвар дамжуулах эрсдэлтэй тул иргэд шинжилгээ өгөхөд болгоомжтой хандаж байгаа. Тиймээс шинжилгээг хэрхэн авах, бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.   

ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД ХАЛДВАР АВЧИХ ВИЙ ГЭЖ АЙХ ХЭРЭГГҮЙ

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-г хэрхэн зохион байгуулахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын лаборатори хариуцсан  мэргэжилтэн О.Аззаяагаас тодрууллаа.   

-Өдөрт 42 мянган хүнээс шинжилгээ авах боломжтой юу. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Усын гуравдугаар төв эмнэлэг зэрэг газруудад шинээр лаборатори нээж байгаа. Мөн хувийн хэвшлийн лабораториудыг дайчилж, орон нутгуудад байгаа PCR-ийн төхөөрөмжүүдийг нийслэл рүү татаж байна. Ингэснээр нийслэлийн бүх өрхийг шинжилгээнд хамруулах боломжтой гэж тооцоолж байгаа.  

 -Өрхүүдээс шинжилгээг яг яаж авах вэ. Нэг цэг гаргаад шинжилгээ авбал хүмүүсийн бөөгнөрөл бий болж, халдвар дамжих эрсдэлтэй шүү дээ?

-Шинжилгээг ямар зохион байгуулалтаар авахыг бид ярилцаж байгаа. Эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Шинжилгээ авах хүний нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ. Шинжилгээ авч байгаа хүн алдаа гаргавал халдварыг дамжуулах эрсдэлтэй. Тиймээс шинжилгээ авах хүнийг хэрхэн бэлтгэж байгаа вэ?

-Бид багаа, хүний нөөцөө бүрдүүлж байгаа. Шинжилгээг сувилагч, лаборант зэрэг эмнэлгийн бүх ажилтан авна. Гэхдээ гол нь сургагдсан байх ёстой. Дүүргийн бүх эмнэлгийн ажилчдыг шинжилгээ авахад сургасан. Нэмэлт цэгүүд дээр ажиллах хүмүүсийг сургаж байгаа. Саяхан 250 хүнд энэ талаарх онлайнаар сургалт явууллаа. Өнөөдөр /2021.2.8/ нийслэлийн түр захиргааны албан хаагчдыг шинжилгээ авахад дайчлахаар боллоо. Төлөвлөгөөг биелүүлэхээр бүх боломжийг ашиглаж байна.

 

Шинжилгээ авч байгаа хүн тусгай хамгаалалтын хувцас өмсч, халдвар хамгааллын тодорхой  зааврын дагуу ажиллах тул иргэд шинжилгээ өгснөөр халдвар авчих вий гэж айх хэрэггүй.  

 

-Эмнэлэгүүд жирэмсэн эмэгтэйчүүдээс PCR шинжилгээний бичиг шаардаж байгаа. Гэтэл төрөх гээд тэвдэж яваа эмэгтэйг шинжилгээний хариу гараагүйгээс эмнэлэг нь хүлээж авахгүй байна гэж иргэд гомдоллож байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Төрөх эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд заавал шинжилгээний бичиг шаардаж байгаа. Гэхдээ жирэмсэн эмэгтэйг шинжилгээний бичиггүй байна гээд хүлээж аваагүй тохиолдол эмнэлгүүдэд байхгүй. Бүх эмнэлгүүдэд яаралтай тусламж гэж бий. Тэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авч байгаа.  

18-ААС ДЭЭШ НАСНЫ НЭГ ГИШҮҮНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВНА

Урьдчилсан тооцооллоор “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд  нийслэлээс дөрвөн тэрбум, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 26 тэрбум, нийт 30 тэрбум төгрөг зарцуулах аж.

Мөн өрх бүрийн 18-аас дээш насны нэг гишүүнээс шинжилгээ авна. Бүх нийтийн бэлэн байдлын үед нийслэлийн хэмжээнд явуулын, автобустай, байнгын зэрэг нийт 210 цэгт шинжилгээ авах урьдчилсан төлөвлөгөө гарчээ. Шинжилгээ авах өдөр, цагийг тухайн хорооноос иргэдэд мэдэгдэх аж.  Түр оршин суух хаягтай иргэдийг заавал шинжилгээнд хамруулна.

Шинжилгээ өгөөгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна. Тодруулбал, Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцон Зөрчлийн тухай хуулийн 5.13 дүгээр зүйлийн 5.13.4 дэх заалтаар иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох үндэслэлтэй аж. 

Хөл хорионы үеэр гэрээсээ гарсан иргэнийг 500 мянга, үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгох юм.

Хөл хорионы үед зөвхөн зөвшөөрсөн 10 гаруй байгууллагын ажилчдад нийтийн тээвэр 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчилнэ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ ажилчин, албан хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж зорчино. Замын хөдөлгөөнд оролцоход автомашинуудад QR код олгохгүй, ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт буюу тусгай зөвшөөрлийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулна. Урьдчилсан байдлаар дараах 14 байгууллага, салбар ажиллах чиглэлтэй байна.

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага

2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа

3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

11. Банкны цахим болон автомат тооцооны машин

12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж

13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

14. Оршуулгын үйл ажиллагаа

Р.ДУЛАМ

PCR-ийн хариу өдөртөө гардаг болно
PCR-ийн хариу өдөртөө гардаг болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​