Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт 25245 хүнд шинжилгээ хийснээс 54 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт халдвар 2174 болсон бөгөөд үүнээс 1584 хүн эдгэрсэн байна. Энэ нь нийт халдварын73 хувь нь эдгэрсэн гэсэн үг.
Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир халдвар хамгааллын дэглэмээ нарийн мөрдөхийг ХӨСҮТ анхааруулсаар байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР