СХД-ийн нутаг дэвсгэр Баянхошууны зам дээр буюу Жанцангийн буудлын гэрлэн дохион дээр хүнд даацын болон суудлын олон тооны машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, хүнд даацын ачааны 2 машин, портер, приус, жийп зэрэг 12 машин хоорондоо мөргөлджээ.
Азаар хүний амь нас эрсдээгүй, замын цагдаагийн албан хаагчид яг одоо ослын газар дээр ажиллаж байна. Харин хэд хэдэн хүн гэмтсэн мэдээлэл байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР