Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд нэр бүхий 14 салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Эдгээр салбарын ажилтнууд хувийн машинаараа зорчиж болох эсэх талаар УОК-оос тодрууллаа.
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хатуу хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 14 салбарын дөрөв нь хувийн хэвшилд хамааралтай. Эдгээр байгууллагын ажилтанд 10-15 хувийн квот тогтоон, хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ явах ёстой. Гэхдээ хувийн машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх ажилтны тоо нь байгууллагын нийт ажилтны 15 хувиас хэтэрч болохгүй" гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn