Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 33 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс 29 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээгээр илэрсэн бол шинээр 4 голомт үүсчээ.
Эдгээр тохиолдол нь БГД, СБД, СХД, ХУД, Налайх зэрэг 6 дүүрэгт илэрсэн байна. Хөл хорионы өмнөх үеийн нөхцөл байдлаар иргэдийн хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх хөдөлгөөн хамгийн ихээр нэмэгдсэнийг ХӨСҮТ мэдээлэв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР