ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 30468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс вирус илэрлээ.
Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Нэг нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнээс илэрсэн. Тус онгоцоор нийт 157 хүн ирсэн.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1409 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 1735 болж байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2247 эдгэрсэн 1640 эмчлэгдэж байгаа 582 байна. Хөнгөн 494, хүндэвтэр 84, хүндэвтэр 3, маш хүнд 1 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна" гэлээ.
Нэг-Өрх шинжилгээ хийж 29 мянган хүнээс шинжилгээ авахад вирус илрээгүй.