Монгол Улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг Токио 2020 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шүүгчдийн жагсаалтад багтлаа.
Олон улсын жүдо бөхийн холбооноос Токио 2020 олимпийн наадмаар жүдо бөхийн тэмцээнийг шүүх 16 шүүгчийн нэрийг зарласан бөгөөд манай улсаас Т.Энхцэцэг багтаад байна.
Ингэснээр Т.Энхцэцэг Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болоод байна.
Өмнө нь Монгол шүүгчид Залуучуудын олимп, олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдийг шүүж байсан удаатай билээ.