Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.02.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Нэг хаалга-нэг шинжилгээнээс нийт 11 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 14-ний байдлаар СХД-т 16700 хүнийг шинжилгээнд хамруулсан. Нийт 13 байнгын цэг, 50 явуулан баг ажиллаж байна.
Хөл хорио 23-наас дуусаж байна. 23-наас вакцин хийж эхэлнэ. Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж байна. Хадгалалтын бэлэн байдлыг хангасан байгаа. "Pfizer" вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан.
Улаанбаатарын хэмжээнд 410 мянган өрх байгаа. Одоогоор 200 гаруй мянган өрхөд шинжилгээ хийсэн. PCR шинжилгээ гурав хоногийн хүчинтэй.