Улсын дээд шүүх өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 181 гэмт хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 6.5 хувиар өсчээ.
Хяналтын шатны шүүх 2020 онд 1217 хэрэг хүлээн авсны 3.9 хувь буюу 47 нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 16 хувь нь хяналтын шатны шүүхээр хянагджээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 685 хэргийн 4.2 хувь буюу 29 нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг байна.
Эх сурвалж: shuurhai.mn