ХӨСҮТ-ийн болон нийслэл, орон нутагт байрлуулсан лабораториудад нийт өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 38409 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар 28 хүнд батлагджээ. Үүнээс 27 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол 1 нь “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээнээс гарсан тохиолдлууд байна.
Ингэснээр Улаанбаатарт 1605 тохиолдол болж улсын хэмжээнд каластр өвчлөл 1931 болжээ. Харин 17 хүн эмчлэгдэн гэртээ гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдвар 2444 болж, 1777 нь эмчлэгдсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалтын албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn