БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НОСК-ийн “Буянт Ухаа 2” хороололд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж өгнө хэмээн бусдыг залилсан этгээдийг шүүв.
Шүүхээс түүнд ЭХ-ийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн буруутайд тооцож 4.9 жилийн ял оноолоо.
47 настай улс төр судлаач мэргэжилтэй тэрээр 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 20-ныг хүртэл 37.5 сая төгрөгийг бусдаас залилжээ.
Эх сурвалж: shuurhai.mn