ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ. Тухайн иргэн энэ сарын 14-нд шинжилгээгээр халдвар авсан нь батлагдаж хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Гэвч өчигдөр 12:40 цагийн үед нас барсан харамсалтай явдал болжээ.
Талийгаач ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар оношлогдсон бөгөөд хавдар элэгэнд үсэрхийлсэн, хордлоготой, тураалд орсон, олон эрхтний үйл ажиллагааны дутагдалтай байжээ.
Коронавирусийн халдвар нь хүндэвтэр явцтай байсныг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn