Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Гадаад улсаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлж байгаа. Нэгдүгээрт гадаад улсаас ирж байгаа иргэдийн тусгаарлах хоногийг бууруулах , тусгай үүргийн нислэгийн хуваарийг 2-4 сараар батлах, иргэдэд зочид буудлын тусгаарлах сонголт нэмж сонголт олгох, МИАТ компанийн тийзийн үнийг боломжит үнээр бууруулах шийдвэрийг гаргасан. Тусгаарлах хоногтой холбоотой шийдвэрийг гаргахдаа гадаадаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаад , нийт 14 хоног тусгаарлах шаардлагыг харгалзаад үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглах шийдвэр гарсан. Гадаадаас ирэх иргэд тухайн улсдаа заавал шинжилгээнд хамрагдах нийтлэг шаардлага хэвээр тавигдана. Ирээд хоёр дахь, найм дахь хоног дээр шинжилгээ өгөөд 10 дахь хоногтоо тусгаарлах байраас гарна.
Гуравдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэж иргэдээ татан авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.