УОК-оос ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх боломжгүй талаар мэдэгдээд байна. Угтаа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Гэвч УОК ийнхүү шийдлээ.
Ерөнхий боловсролын сургууль танхимаар орохгүй байгаа нь маш олон сөрөг үр дагавар бий болгож байгааг учир мэдэх хүмүүс хэлж эхлээд байна. Ялангуяа цахим нэртэй хичээлүүд хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрэлцэхгүй байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Гар утасгүй, компьютергүй, интернэтийн сүлжээгүй хэчнээн хүүхэд сурч чадахгүй үлдэж байгааг анхаарахгүй байж болохгүй. Компьютержүүлэх арга хэмжээ аваач гэхээр таг байх юм. Хэрвээ тэдэнд тусалж чадахгүй байгаа бол танхимаар хичээллүүлэхээс өөр аргагүй. Үндсэн хуулиар хүүхэд бүр сурах эрхтэйг мартаж болохгүй" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn