ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал асан Д.Нямхүү өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх мэдээлэл цацагджээ.
Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан тушаал гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Шалтгаан нь халдвар авсан нялх биетэй эхийг "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ-рүү тээвэрлэхдээ ёс зүйн алдаа гаргасан хэмээн хариуцлага тооцсон байдаг.