"Зүрх мартахгүй" төслийн санаачлагч, зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан өнөөдөр эх орондоо ирж байна.
Тэрээр ходоодны хорт хавдар оноштойгоор өнгөрсөн сард БНСУ-д мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон билээ. Өнөөдөр БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд уг нислэгт тэрээр эмч багтжээ.
“Зүрх мартахгүй” төсөл нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчилж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn