Монгол Улс даяар энэ сарын 23-наас эхлэн Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ. Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэх бөгөөд эхний хоёр нь маргааш /2021.2.22/ ирэх юм. Тухайлбал, маргааш Энэтхэг улсаас 150 мянган тун "AstraZeneca"-гийн вакцин буух юм. Тус вакиныг “COVAX” хөтөлбөрийн хүрээнд үнэгүй оруулж ирж байгаа.
Мөн БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх "Pfizer" -ын вакциныг тээвэрлэн авч ирнэ.
Цаашид олон төрлийн вакцинаас иргэд сонгон хийлгэх боломж бүрдэх юм. Мөн БНХАУ-аас тусламжаар тодорхой хэмжээний вакцин оруулж ирэх бөгөөд ямар хэмжээний вакцин ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Түүнчлэн албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр ОХУ-аас ч мөн вакцин хандивлах саналаа илэрхийлээд байгаа юм. ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах "Спутник-V" вакциныг нийлүүлэхээр болжээ.
Дашрамд дурдвал, вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард иргэдээ вакцин хийлгэхийг уриална гэдгээ мэдэгдсэн. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд "AstraZeneca" вакциныг хийлгэнэ гэдгээ хэлсэн юм.
Эх сурвалж: shuurhai.mn