Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 52 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүнээс "Нэг хаалга нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 24 хүнээс халдвар илэрсэн байна. 15 нь анхных, ес нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байлаа.
Ингэснээр массын дундаас нийт 78 хүн халдвартай байсан нь илрээд байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn