ХӨСҮТ-өөс коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 44,018 хүний сорьцод шинжилгээ хийхэд 52 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ. 24 хүний 15 нь анхны шинжилгээгээр, есөн хүн 9 нь хавьтлын шинжилгээгээр илэрлээ."гэв.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 10 хоногийн хугацаанд нийт 78 халдварын тохиолдлыг илрүүлсэн байна.
78 тохиолдлоос
- 41 нь анхны батлагдсан тохиолдол,
- 37 нь эдгээрийн ойрын хавьтал байна.
Батлагдсан тохиолдлын байршлууд:
- БГД-ийн 22, 23, 3, 5, 9 12, 25-р хороо
- БЗД-ийн 26-р хороо
- СБД-ийн 18, 3 -р хороо
- СХД-ийн 6, 7, 18, 31, 39, 26-р хороо
- ХУД-ийн 2, 4, 9, 21, 19, 4 -р хороо
- ЧД-ийн 2, 6, 12, 19 д-р хороонд тус тус бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч гэртээ гарсан.