fbpx ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 48 секунд

ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганыг ээлжит бусаар хуралдуулах саналаа УИХ-ын даргад хүргүүлж, гишүүдээс дэмжлэг хүссэн. Гэвч ээлжит бус чуулганы хуралдаан зарлах шаардлагагүй гэх тайлбарыг эрх баригч намынхан өгснөөр 74 гишүүн ирэх хаврын чуулган хүртэл чих амар суухаар боллоо. Намрын чуулган цар тахлын үед цахимаар хуралдаж, түүхэнд байгаагүй олон цагаар хуралдсан гэх сүржин мэдэгдэлтэй өндөрлөсөн. Олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа гэж гишүүд цээжээ дэлдэж суугаа. Харин үр дүнтэй, иргэдийн эрх ашигт нийцсэн хууль, тогтоомжууд баталсан эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Угтаа бол МАН дангаараа хуулийн төслүүдийг боловсруулж, ногоон гэрлээр баталчихсан.  Ингээд хууль дагуу Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталснаар намрын чуулган хаалтаа хийсэн юм.

 

Дээрх тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас найм, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тав буюу нийт 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах санал хүргүүлсэн байгаа юм.  Харин Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг эрэмбэлэн 50 төслийг эхний ээлжинд хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон.

Эхэнд эрэмбэлэгдсэн 50 тогтоолын төслөөс гадна хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх бусад тогтоолын төсөл ч орж ирэх магадлал бий. Тухайлбал, цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямралд орчихсон энэ үед хэт өөдрөгөөр төсөөлсөн 2021 оны төсөвт тодотгол хийхээс аргагүй гэдгийг эдийн засагчид сануулсаар байгаа.  Үүнээс гадна намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүд ч бий. Тухайлбал, олны анхаарал татсан гол хуулийн төсөл болох Хөдөлмөрийн тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хууль, Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд хүлээгдэж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт

Дээрх хуулийг 1999 онд анх баталж, хүчин төгөлдөр мөрдүүлснээр хойш 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин энэ удаад анх удаа шинэчилсэн найруулгаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад маргаантай асуудал олон байгааг гишүүд анхааруулж байв. Тухайлбал, Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талын эрхийг хэт хязгаарласан, нэг талыг барьж амьдралд хэрэгжих боломжгүй заалт орсон гэж үзэж АН-ын бүлэг завсарлага авснаар хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн маргаан дагуулсан гол заалт нь ажлаас халагдсаны тэтгэмж, хийгээд ээлжийн амралтын хугацаатай холбоотой асуудал байгаа юм.

Тодруулбал, хуулийн төслийг хэлэлцэх шатанд ээлжийн амралтын хугацааг их, бага ажилласнаас үл хамаарч бүгд ажлын 20 хоногоор ээлжийн амралт авахаар төсөлд тусгаад буй. Мөн Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр долоо хоногт 32 цагаас илүүгүй хугацаагаар ажиллахыг “бүтэн бус цагаар” ажиллах гэж тодорхойлжээ. Одоогийн мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулинд ажилтан ажлаас халагдсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмж гэж нэг сар буюу түүнээс дээш хэмжээний дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгож байгаа. Харин шинэчилсэн найруулгаар тухайн байгууллагад зургаан сараас хоёр жил ажилласан бол нэгээс дээш сарын үндсэн цалин 2-5 жил ажилласан бол хоёроос дээш сарын үндсэн цалин, 5-10 жил ажилласан бол гурваас дээш сарын үндсэн цалин, 10 буюу түүнээс дээш жил ажилласан бол дөрвөөс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуулийн төсөлд тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх хаврын чуулганаар эцэслэн батална.

Үндэсний баяр наадмын тухай хууль

Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан хуулийн төсөл хэдий ч эдийн засаг, нийгмийн асуудлаас шалтгаалан дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэхийг түр хойшлуулсан.

Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хурдан морьны уралдаанаар гол маргаан дагуулдаг эрлийз морьдын уралдаан, допинг хэрэглэсэн бөхчүүдийн маргааныг эцэслэнэ гэж хуулийн төслийг санаачлагчид онцолж байгаа. Гэвч хуулийн төслийг хэлэлцүүлж эхлэх сургаар маргаантай асуудлууд дэгдэж, уяачид, бөхчүүдийн хоорондын мэтгэлцээн мэр сэр явж байгаа харагдсан. 

Боловсролын тухай хууль

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын гишүүдийн олонх нь боловсролын салбарт шинэчлэлийг хамгийн түрүүнд хийх ажил хэмээх ээлж дараалан хэлж байв. Улмаар хэд хэдэн лобби бүлэг байгуулж, боловсролын салбарт нэлээд олон удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх үеэр энэ асуудал эрчээ авч, боловсролын салбарынхан хоёр гурван хэсэг хуваагдаад авсан удаатай.

Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын эмэгтэй гишүүдээр ахлуулсан нэг хэсэг нь Үндэсний боловсролын хөтөлбөрөө хөгжүүлэх шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Булгантуяа нараар ахлуулсан нөгөө хэсэг нь Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулж, боловсролын салбарынхан гэлтгүй иргэдийг талцуулаад амжсан. Боловсролын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан бөгөөд шинэ сайд Л.Энх-Амгалан дээрх энэ асуудалд нухацтай хандах шаардлагатай гэж үзсэн. Ингээд өргөн барьсан хуулийн төслүүдийг эхнээс нь судалж, нэгдсэн шийдэлд хүрэх үүрэг өгөөд байгаа гэнэ.

Улс төрийн намын тухай хууль

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх чухал хийгээд анхаарал татах хуулийн төсөл нь Улс төрийн намын тухай хууль байна. Нэг нам үнэмлэхүй олонх болчихсон учраас олон жил дуншсан уг хуулийг шинэчлэн батлах боломж бий. Гэвч батлахаас өмнө  намуудыг эсэргүүцэл, маргаан, мэтгэлцээнтэй тулгарах нь ойлгомжтой.

Улс төрийн намын санхүүжилт хийгээд бусад маргаантай асуудлыг хуулийн шинэчлэлээр эцэслэн баталж чадах уу гэх таамаг улс төрийн хүрээнийхэн болон, судлаачдын дунд өрнөж байгаа юм. Парламентын засаглалтай манайх шиг улсад олон намын тогтолцоо байх шаардлагатай гэж үздэг ч төрийн эрхийг сүүлийн таван жил нэг нам дангаараа барьж байгаа. Улс төрийн намын тухай хуулиар намын дотоод ардчиллыг бий болгох шаардлагатай гэдгийг ч судлаачид онцолж байна. Ийн хаврын чуулганаар хэлэлцэн батлах олон чухал хууль ээлж, дараалан хүлээгдэж байна.

Эх сурвалж: shuurhai.mn 

Дуучин А.Хишигдалайгийн эрс өөрчлөлт
Дуучин А.Хишигдалайгийн эрс өөрчлөлт
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​