fbpx Д.Сумъяабазар: Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 4 секунд

Д.Сумъяабазар: Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. 

Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм. Тус тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25-р хороо, Хан-Уул дүүргийн 2,3, 4, 11, 18, 19, 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. 

Тиймээс дүүргийн Засаг дарга нар зохион байгуулалтаа үргэлжлүүлж, эдгээр идэвхжлийн цэгүүд дээр дахин тандалт шинжилгээ хийх шаардлагатайг хэлсэн юм. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулаад байгааг мэдээлэв. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Д.Бямбадоржид “Халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдэд энэ талаарх мэдээллийг маш тодорхой өгч ажиллаарай” хэмээн үүрэг болголоо. 

13 ТӨРЛИЙН 59 ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДАНА 

Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Улмаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байгаа. Улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэх юм. Тиймээс Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг танилцуулав. 

Нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулсан байна. Эдгээрээс 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах юм. Үүнд: 

  1. Худалдааны газар;
  2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
  3. Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн;
  4. Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;
  5. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;
  6. Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан;
  7. Сургалтын төвүүд;
  8. Тоглоомын төвүүд;
  9. Нийтийн тээврийн үйлчилгээ;
  10. Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр;
  11. Хүнсний барааны тээвэр, түгээлт;
  12. Буяны үйл ажиллагаа;
  13. Жагсаал цуглаан багтана.

 Мөн 02 дугаар сарын 23-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс хязгаарлах үйл ажиллагааг энэхүү журамд оруулж байгаа. Тухайлбал, төрийн байгууллага уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарлах бол хуулийн этгээд, иргэдэд дээрх хоёроос гадна өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийг хязгаарлаж байна. Мөн аж ахуйн нэгжид хамааралтай нэг заалт нь диско барын үйл ажиллагааг мөн энэ түвшинд хязгаарлана гэдгийг ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ. 

Ингэж авч хэрэгжүүлэх арга хэмжээг иргэд, олон нийтэд тодорхой болгосноор аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа урьдчилан зохицуулах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг салбар бүрд сахиж ажиллах нь дахин бүх нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй байх гол үндэс болно гэдгийг тодотгосон юм. 

НИЙСЛЭЛ ХОТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ 

Улаанбаатар хотын хэмжээнд тусгай нөхцөл шаардлага, дэглэм журмаа мөрдөж ажиллахад иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Засаг дарга үүрэг болгов.  Тэрбээр “Хяналт тавина гэдэг зөрчлийг нь илрүүлж, хааж торгоод, дарамтлаад байхын нэр биш. Болж байгаа нь сайн, харин болж чадахгүй байгаад нь аргазүйн зөвлөгөө өгч, дэмжин туслахын нэр шүү” гэдгийг  мэргэжлийн байгууллагуудад сануулж хэллээ. Мөн “Энэ сарын 23-наас нийслэл хот нийтлэг журам, тусгай нөхцөл шаардлагаа мөрдөж, амьдралын шинэ хэмнэл рүү орж байгааг ойлгох ёстой. Дэлхий нийтээрээ ийм чиг хандлагатай байна. Эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүд орлоготой, ард иргэд ажилтай байх, хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа ч үр дүнтэй болох хэрэгтэй. Иргэн-аж ахуйн нэгж-төр гэсэн байдлаар хаана хаанаа хариуцлагатай байх ёстой. Үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд дүрэм, журмаа баримталж ажиллах нь чухал бөгөөд хот бүх талаар дэмжих болно” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Коронавируст халдварын түвшинг дөрвөн өнгөөр ангилна
Коронавируст халдварын түвшинг дөрвөн өнгөөр ангилна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​