fbpx Далай лам суудалдаа заларчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 11 секунд

Далай лам суудалдаа заларчээ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа монголын түүхэнд хоёрдугаар сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1940 оны энэ өдөр XIV Далай лам Данзанжамц 13 настайдаа Потала ордноо Далай ламын суудалд заларсан байна. Тэрээр Түвдийн шашны лидер. 1935 оны долдугаар сард өндөр уулын Тахцар тосгоны есөн хүүхэдтэй айлын тав дахь нь болон төржээ. Түүнийг хоёр настай байхад нь XIII Далай ламын сүнс гэж тусгай лам нар тодруулсан юм. Дээд зэргийн боловсрол эзэмшсэн тэрээр 1950 онд Түвдийн шашины болон төрийн лидер нь болсон юм. Хятадын арми Түвдийг эзэлсний дараа тэрээр Энэтхэгт зугтан гарч амьдарч эхэлсэн. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ба түүний дагуул хүмүүс Лхасаас гарснаас гурван долоо хоногийн дараа Энэтхэгийн хил дээр хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн торгон цэрэг тэднийг угтан Бомдила хот хүртэл дагалдав. Энэтхэгийн засгийн газар Далай Ламд болон түүнийг дагагч нарт хорогдох газар олгох зөвшөөрөл өгч байгаагаа аль хэдийнээ урьдчилан мэдэгдсэн байлаа. 1959 оны 3-р сарын 31-ний өдөр Миссурид Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Нерутэй уулзаж Энэтхэг рүү дүрвэн ирсэн Төвөд хүмүүст дэмжин туслах арга хэмжээний талаар ярилцан тохирчээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд хүүхдүүдэд орчин үеийн боловсрол олгох нь чухал гэдгийг ойлгон Энэтхэгийн боловсролын яамны дэргэд Төвөдийн дүрвэгсэдийн боловсролын асуудлыг шийдэх тусгай салбар нээх талаар Нерутэй ярилцаж тохиров. Энэтхэгийн засгийн газар Төвөд хүүхдүүдийг сургах сургууль нээх, түүний бүх эд хөрөнгийн зардлыг өөртөө хариуцан авав. 1959 оны 6-р сарын 20-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж "17 зүйл гэрээ" хүчингүй болохыг албан ёсоор зарлав. Мөн Төвөдийн засгийн газарт чухал өөрчлөн байгуулалт хийв. Шинээр алба байгуулах захирамж гаргаж Мэдээллийн газар, Боловсролын газар, Дотоод асуудал эрхэлсэн газар, Аюулаас хамгаалах газар, Шашны хэргийг эрхлэх газар болон Эдийн засгийн асуудал эрхэлсэн газар тус тус байгуулав. Тоо нь 30 мянга хүртэл өссөн Төвөд дүрвэгсэдийн ихэнхи нь умард Энэтхэгийн өндөр уулын хормойгоор зам даган байрлах майхан лагериудад амь зууцгааж байлаа.1960 оны 3-р сарын 10-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн ард түмний бослого гарсны 1 жилийн ойг тохиолдуулан одоогийн үе хүртэл уламжлал болсон мэдэгдэл хийв. "Би Төвөд нутагтаа үлдсэн ард түмэнд хандан ирээдүйг харсан алсын бодлогтой байх тал дээр онцгой анхаарал тавихыг хүсэв. Харин цагаачлан гарсан бидний хувьд хамгийн гол зорилго бол шинэ газарт аж амьдарлыг тохинуулахыг хичээж, өөрсдийн уламжлалт зан заншлаа нандигнан хадгалах явдал хичнээн чухал болохыг мэдэгдсэн юм. Харин ирээдүйн хувьд бидний гол зэвсэг бол үнэн, шударга байдал, чин зориг бөгөөд үүний ачаар бидний Төвөдүүд эцсийн эцэст Төвөд орныхоо эрх чөлөөний тэмцэлд ялалт байгуулна гэдэгт би итгэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1632.02.22. Алдарт одон оронч Галилео Галилейн "Хоёр ертөнцийн хоорон дахь харилцан яриа" ном хэвлэгдэн гарчээ.

1819.02.22. Испанийн Засгийн газар Флорида мужийн нутаг дэвсгэрийг АНУ-ын талд таван сая ам.доллараар зарав.

1847.02.22. Мексик-Америкийн дайн: Буена Вистагийн тулаанд таван мянган цэрэгтэй Америкийн арми, 15 мянган цэрэгтэй Мексикийн армийг буулган авав.

1848.02.22. 1848 оны Францын хувьсгалын үр дүнд Францын хоёрдугаар бүгд найрамдах улс байгуулагджээ.

1855.02.22. АНУ-ын Пеннсильвани мужийн их сургууль байгуулагдав.

1856.02.22. АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар бүгд хурал Питтсбург хотноо эхэлжээ.

1872.02.22. Америкийн "Хуурай нам"-ын үндэсний зөвлөлдөх хорооны анхны хуралдаан Охайо мужийн Колумбус хотод болж, улмаар ерөнхийлөгчийн сонгуульд Жеймс Блекын нэрийг дэвшүүлэв.

1899.02.22. Филиппиний генерал Антонио Лунагийн удирдсан цэргүүд АНУ-ын эсрэг зэвсэгт бослого дэгдээсэн нь Филиппин-Америкийн дайн дэгдэхэд хүргэв. Гэвч тэд Манила хотод Америкийн цэргийн хүчинд ялагдсан юм.

1915.02.22. Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми анх удаагаа усан доогуур аялах хөлөг бүтээж, түүнийгээ дайнд ашиглав.

1921.02.22. Цагаан оросын жанжин Барон Унгерн фон Штернбергийн удирдсан цэргүүд Монголыг Хятадаас чөлөөлөв. Улмаар Богд хаан дахин хаан ширээнд суусан юм. Их гавьяа байгуулсныг нь үнэлэн Богд хаан түүнд "Улсыг мандуулагч" цол, ноёны хэргэж, шар дээл сэлтээр шагнажээ.

1924.02.22. АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Күүлидж "Цагаан ордон"-оос радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болжээ.

1943.02.22. Дэлхийн хоёрдугаар дайн: Гитлерийн амь насыг хороох зорилго бүхий "Цагаан сарнай" ажиллагааг зохион байгуулсан гэх үндэслэлээр Софи Шолл, Ханс Шолл, Кристоф Пробст нарыг Нацистын Германы удирдлагууд цаазаар авав.

1948.02.22. Чехословакын засгийн эрхийг коммунистууд эзэлжээ.

Эх сурвалж www.zms.mn

МОНГОЛБАНК: Журмын төсөлд санал авч байна
МОНГОЛБАНК: Журмын төсөлд санал авч байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​