fbpx Хатуу хөл хориог тавилаа, цаашид хэрхэх нь та биднээс шалтгаална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 59 секунд

Хатуу хөл хориог тавилаа, цаашид хэрхэх нь та биднээс шалтгаална

Өнөөдрөөс бүх нийтийн хатуу хөл хориог сулруулж, аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь үүд хаалгаа нээж байна. Урт удаан хугацааны дараа үйл ажиллагаа нь жигдрэх тийш хандаж буй бизнесийн байгууллагууд, өрхийн үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өмнөөс талархах нь зүйтэй болов уу.

Яагаад гэвэл энэ удаагийн “эрх чөлөөт өдрүүд" харьцангуй удаан үргэлжлэх магадлалтай тул тэдний ашиг орлогын үзүүлэлт өндийх боломж гэж харж байна. Урьд урьдын бодлогын гол алдаа нь хөл хорионы өдрүүдийг ашиглан халдварын эрсдэлт голомтуудыг илрүүлэх, хумих талаар төр, засаг дорвитой арга хэмжээ авдаггүй байсанд оршино.

Ард иргэдийг гэр гэрт нь хорьсноор асуудал шийдэгддэг бол шийдэгдэхээр л хоригдсон доо, бид. Гэвч цар тахлын эрсдэлийн бэлэн байдлын үеийн нэгдсэн цогц арга хэмжээ аваагүйн уршгаар “Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээлээ” гээд зарласныхаа дараахан буцаад л “Хаалаа” хэмээн нүүрээ ширлэхэд хүрдэг байв.

Харин сая Цагаан сарын өдрүүдийг дамнуулан нийслэл Улаанбаатар хотод 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохдоо 410 гаруй мянган айл өрхөөс нэг бүрчлэн шинжилгээ авсан нь дэвшил юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шинжилгээ өгсөн 100 гаруй хүнээс халдвар илэрсэн нь үүний нотолгоо. Тэдний ард дахиад хэчнээн 100 хүн өөрсдийгөө халдвар тээгч гэдгээ мэдэхгүй, олны дунд эрсдэл дагуулаад явах байсныг хэн ч таашгүй.

Энэ хэмжээний томоохон ажлыг анх удаа зохион байгуулж байгаа учраас эхэндээ зарим нь “Улаанбаатар хот Дархантай адилгүй, энэ бол бүтэшгүй зүйл” хэмээн гоочилж байв.

 

Төрийн нүсэр аппаратыг тэр чигээр нь хөдөлгөсөн нүсэр ажил дээр эхний өдрүүдэд барьц алдсан тохиолдол бий. Ялангуяа дунд, доод шатны алба хаагчид төрийн бодлого шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхдээ яаж бантан хутгаж, шат шатандаа хэрхэн замхруулдгийг, тэгчихээд буруугаа маш хурдан бусад руугаа шилгээн зайлуулахад хэр зэрэг гаршсаныг дахин нотлов.

 

Үүнийг нь далимдуулан бүх зүйлийг муулж, олны дунд “хэрүүлийн алим” шидэж л байвал ажлаа хачин сайн хийж байна гэж эндүүрэх болсон зарим сэтгүүлчид, тэднийг тойрон хүрээлсэн сэвээчид дундуур нь тоглолт хийхээ мэдээж мартаагүй. Гэвч цар тахлын эрсдэл ихтэй голомтуудыг илрүүлж, тархалтыг хумьж, вакцинжуулалтын бэлтгэлийг хангах, аж ахуйн нэгжүүдийг хэвийн ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ зорилгодоо хүрсэн. Үүний ачаар өдгөө Улс, Нийслэлийн Онцгой комисс хаана, ямар тархалтын голомт байгааг мэдсэн, урьдчилан сэргийлэх баримжаатай болсон. Тиймдээ ч өнөөдөр ихэнх аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагааны горимд шилжиж, урьдын адил гудамжаар хүн, машин хөлхөж, их хот дахин “амь орж” байна. Өчигдрөөс эхний ээлжийн вакцин ч Монголд нийлүүлэгдчихлээ.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Бид юм бүхнийг хорьж цагдан, хааж боох гэхээсээ илүүтэй иргэд, аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжин, хамтарч ажиллана” гэсэн үг хоосон уриа лоозон байгаагүй нь эндээс харагдана. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах нь төр, засгийн нэн тэргүүний үүрэг хэдий ч айл өрхуүдийн амьжиргааг тэтгэн, бизнес эрхлэгчдээ дэмжин эдийн засгаа давхар бодолцох учиртай.

“Коронагаас урьдчилан сэргийлнэ” гээд бид дэлхий ертөнцөөс тусгаарлагдаж, окобонд нуугдах боломжгүй. Тиймээс цар тахлын эрсдэлийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, хэдийд нь ямар арга хэмжээ авахаа тодорхой болгосны үндсэн дээр аж ахуйн нэгжүүдээ нээлттэй ажиллуулах нь зүйн хэрэг. Улсын онцгой комиссоос Цар тахлын үед баримтлах дүрэм журмыг тодорхой болгож, дөрвөн түвшний зохион байгуулалтын горимыг нэвтрүүлээд байгаа бөгөөд аль шатанд ямар үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх тухай мэдээллийг иргэдэд нээлттэй өгч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр Гамшгийн бэлэн байдлын 4-р түвшин буюу хатуу хөл хорионы зэрэглэлээс 2-р түвшин рүү шилжээд байгаа нь энэ.

Одоо гагцхүү ард иргэд бид, аж ахуйн нэгжүүд маань л халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь чухал. “Хөл хорио тавигдсан дээр Цагаан сар, Валентин, Мартын-8 хэмээх гурван баяраа давхар тэмдэглэнэ ээ" гээд цангасан мал ус руу хар гүйхээгээрээ шогшдог шиг паб, караоке баар руу бөөн бөөнөөрөө дэгдчихэв. Хаана, юугаараа үйлчлүүлэх нь хүний эрхийн асуудал гэж бүү мэтгээрэй. Таны, миний, та бидний хариуцлагаас нийтийн эрүүл мэнд, нийгмийн эрх ашиг шалтгаалах эгзэгтэй үе гэдгийг санаж, дор бүртээ хичээвэл хөл хориогүй “эрх чөлөөт өдрүүд” илүү удаан хугацаанд үргэлжлэх билээ.

 

Л.Чимэг

Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар өнөөдөр УХТЭ-т вакцины анхны тунг хийлгэнэ
Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар өнөөдөр УХТЭ-т вакцины анхны тунг хийлгэнэ
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​