fbpx МОНГОЛ УЛСЫН ГАДААД ВАЛЮТ ДОР ХАЯЖ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ ЁСТОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 3 секунд

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ВАЛЮТ ДОР ХАЯЖ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ ЁСТОЙ

Манай улсын эдийн засаг гадаад валютаас ихээ­хэн хамааралтай. Өн­гөрсөн онуудын эдийн засгийн хямралаас үүдэн гадаад валютын урсгал татарч, Монгол Улсын данс улайссан гэж хэлэхэд болно. Түүгээр үл барам дефолт зарлаж, дэлхий нийтийн өмнө бууж өгөх дээрээ тулаад байлаа. Харин энэ үед ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлснээр байдал дээрдсэн. Түүнчлэн Засгийн газраас төлбөрийн тэнцлийг сайжруулах чиглэ­лээр авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний үр дүнд 820 орчим сая 

 

ам.доллар орж ирсэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм. Мөн алтны орлого болоод дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөнөөс шалтгаалсан гадаад валютын орох урсгалын өсөлт болон бусад хүчин зүйлс нөлөөлөв. 

Ийнхүү эрчтэй доройтож байсан Монголын эдийн засаг тогтворжиж, өнгөрсөн онд 5.1 хувийн өсөлттэй гарсан. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд донор орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авах учиртай. Тус хөтөлбөрийн хүрээнд улирал бүр орж ирэх 38 сая ам.доллар валютын нөөцийг нэмэгдүүлж буй. Одоогийн байдлаар гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Үүнд мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум ам.доллар болж өссөн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Үр дүнд нь ам.долларын ханш бага багаар буурсаар байна. Оны эхэнд  ам.долларын дундаж ханш 2425 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ сарын 14-нөөс эхлэн буурч,  тав хоногийн дотор 30 төгрөгөөр суларч, 2395 төгрөгтэй тэнцэж байна. Харин он гарснаас хойш 380 төгрөгөөс буухгүй байсан юанийн ханш ийнхүү хоёрдугаар сарын дунд үеэс буурч эхэллээ.

Гадаад валютын улсын нөөц 400 сая ам.доллараар өсөв 

2012 оны эцэст дөрвөн тэрбум ам.доллар байсан гадаад валютын улсын нөөц 2016 оны долдугаар сард 1.2 тэрбум ам.доллар болтлоо буурч, гадаад валютын цэвэр нөөц сөрөг утгатай болоод байв.  Сүүлийн жил гаруй хугацаанд Монголбанк 680 сая ам.долларын өр төлбөрийг гадаад валютын улсын нөөцөөс төлж бараг­дуулаад буй. Тухайлбал, дотоодын арилжааны бан­куудтай байгуулсан урт хугацаат своп хэлцлийн өр төлбөрийг цэвэр дүнгээр 160 сая ам.доллараар бууруулж, Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад зээлийн үйлчилгээний эргэн төлөлт, бондын хүүгийн төлбөрт 340 сая ам.доллар, Монголбанкны алтны урьд­чилгаа санхүүжилтийн зээл, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хүүгийн төлбөрт 180 сая ам.долларыг тус тус төлсөн. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютыг дотоодын валютын захад нийлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн жил гаруй хугацаанд нийт 1.7 тэрбум ам.долларын өр төлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, зах зээлд нийлүүлсний дараа гадаад валютын нөөц 400 сая ам.доллараар нэмэгдэж, 1.6 тэрбум ам.долларт хүрсэн юм. ОУВС-гийн “Өргөт­гөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон тодорхойлолтоор гадаад валютын цэвэр нөөц өнгөрсөн нэг жилийн хуга­цаанд 760 сая ам.доллараар сайжирчээ. 
Энэ нь гадаад валютын нөөцийг сэргээх чиглэлд авсан дараах арга хэм­жээний үр дүн аж. Нэгдүгээрт, Монголбанкны гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн өртөг өндөр, хугацаа богино, алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэй өмнө нь авсан зээлийг 2016 онд багтаан бүрэн төлж барагдуулсан. Ингэснээр 2017 оноос эхлэн дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийн Монголбанкинд тушаасан алт нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нөхцө­лийг бүрдүүлэв. Хоёр­дугаарт, Монголбанкны алт худалдаж авах үнийг Лондон­гийн үнэт металлын захын ханшаар, аливаа хямд­руулалтгүйгээр худал­дан авч эхэлсэн. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2017 оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн. Гуравдугаарт, Хята­дын Ардын банктай байгуул­сан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 он хүртэл гурван жилээр сунгасан. Энэ нь богино хугацааны гадаад өр төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын нөөц нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. 
Гадаад валютын нөөц бол улс орны тусгаар тогт­нолын баталгаа, үндэсний баялгийн нэг хэсэг бөгөөд үндэсний мөнгөн тэмдэг­тийн үнэ цэнийг хадгалах, хямралын үед улс орны эрсдэл даах чадварыг хангах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тодорхойлдог. Хэдийгээр гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрсэн ч энэ нь чамлалттай нөөц гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад валютын нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэм­жээнээс багагүй төв­шинд байлгахаар заасан байдаг. 2017 онд Монгол Улсын импорт өмнөх оныхоос 29 хувь нэмэгдэж 4.3 тэрбум ам.долларт хүрсэн юм. Хэрэв энэ өсөлт 2018 онд хадгалагдана гэж үзвэл бид хамгийн багадаа 5.5 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц бүрдүүлж байж нэг жилийн хэрэгцээг хангах төв­шинд хүрэх юм байна.  Өөрөөр хэлбэл, одоогийн байгаа гадаад валютын нөө­цийн хуримтлал нь богино хугацаанд үүсч болох эрсдэлийг даахуйц хэм­жээнд хүрэлцээтэй боловч гадаад цочрол, дунд, урт хугацаанд үүсч болох бусад эрсдэлийг хааж чадахгүй гэнэ.  Иймд гадаад валютын нөөцийг цаашид тасралтгүй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай юм. 

“Алт дилерийн хэрэг”-ийг мартаж болохгүй 

Гадаад валютын нөөцөд халдсан “Алт дилерийн хэрэг” гэх аймшигт алдааг мартаж болохгүй. Одоогоос 20-иод жилийн өмнө тухайн үеийн төр засгийн нөлөө бүхий хүмүүс дилер гэх мөрийтэй тоглоом тоглосны гайгаар 100 орчим сая ам.доллар алдаж, барь­цаанд нь 4.4 тонн алтаа тавиад туучихсан түүхтэй. Монголын ард түмний өмч болох тэр их алтыг шөнөжин онгоцоор зөөж гаргасан гэдэг. Сэжиг авхуу­лахгүйн тулд нууц бай­далд хийсэн байдаг.  Үүний уршигаар улсын сан хөмрөг хоосорч байв.  Уг нь хүн ам цөөнтэй манай улсыг нэг хэсэгтээ элбэг аваад явчих их хэмжээний хөрөнгө байсан байгаа юм. Доктор профессор, зохиолч, сэтгүүлч Д.Цэмбэлийн 1998 онд эмхэтгэн хэвлүүлсэн “Алт дилер, Ардын банк. Мөнгө цагаан, нүд улаан” номонд  “1991 оны аравдугаар сард Засгийн газар нэгэн хаалттай хуралдааныг яаравчлан хийлгэжээ. Уг хуралдааны протоколыг “Маш нууц” гэсэн зэрэглэлтэйгээр, эдү­гээ ч чандлан нууцал­саар байна. Энэ бол дуулиант алт дилерийн хэрэг байв. Өчүүхэн хэсгээр нь им­портыг санхүүжүүлж, ямар ч хүнд үед улс орноо нэг хэсэгтээ аваад явчихад элбэг хүрэлцэхүйц 100 сая шахам ам.долларыг ард­чиллын толгой нь эргэсэн хэсэг бүлэг хүн дур мэдэн эцгийнхээ хөрөнгөөр туйлж сурсан айлын эрх жаалууд шиг дилер хэмээх нэг ёсны мөрийтэй тоглоомд алдчихжээ” гэсэн байдаг. Энэ бол бидний мартаж боломгүй том сургамж. Хэрэв энэ үеэс эхлэн гадаад валютынхаа нөөцийг тогтмол нэмэгдүүлж байсан бол өдийд ОУВС-гаас тусламж хүсээд явахгүй л байсан байх. 
Өнөөдөр эдийн засаг уналтаас дайжиж, нэг алхам урагшилж байгаа үед гадаад валютаа нэмэгдүүлэхийн тулд тууштай бодлого шаард­лагатай гэдгийг эдийн засагчид хэлдэг. Монгол Улсын гадаад өр 26 тэрбум ам.доллар, хувийн хэвшил 16 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр зургаан тэр­бум ам.доллар, Төв банкны өр 1.9 тэрбум ам.дол­лар, арилжааны банкуу­дын өр 2.1 тэрбум ам.дол­ларт хүрсэн. Эцэстээ энэ өрийг төлөх л учир­тай. Өр төлбөрийн чөтгөрийн тойр­гоос ойрын хэдэн жилдээ гарахгүй бол манай улсын хөгжил доройтож, тусгаар тогтнолд аюул заналхийлнэ гэдгийг учир мэдэх хүмүүс сануулсаар байгаа. Иймд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, дотоодын нөөц бололцоог бүрэн ашиглах ёстой гэдгийг тэд хэлж байгаа юм. Ингэхийн тулд томоохон ордуудаа ашиглах, эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийд толгой цохих шинэ технологи нэвтрүүлэх улиг болсон зорилтоо ажил хэрэг болгох л хэрэгтэй.

 

У.ГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Засгийн газар Арбитрийн шийдвэртэй холбоотой
Засгийн газар Арбитрийн шийдвэртэй холбоотой "Эрдэнэт"-ийн мэдээллийг ил болголоо
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​