Цар тахлын үед бүсээ чангалах шийдвэрийг Ерөнхий сайд гарган, төрийн өмчит бүх компаниуд дагаж мөрдөх үүргийг өнгөрсөн 7 хоногт өгсөн. Тэрхүү үүрэгт хэд хэдэн төрлөөр үйл ажиллагаагаа хязгаарлах ёстойгоос албаны автомашин шинээр худалдаж авахыг хориглоод байгаа.
Гэвч төрөөс санхүүждэг байгууллагууд хэдэн зуун саяар бүр цаашлаад тэрбумаар хэмжигдэх үнийн дүнтэй автомашины тендер зарлаад байна. Тодруулбал,
- ШЕЗ-д шаардлагатай тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаж авахад зориулж 3 тэрбум төгрөг
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраад зориулж 257 сая төгрөгийн lexus 570 автомашин
- Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэд зориулж 210 сая төгрөгийн Ланд 200 автомашиныг худалдан авах тендер tender.gov.mn цахим хуудаст зарлагдсан, тендерийн материал хүлээж авсаар байна.
Эдийн засгийн уналтын үед энэ мэт тансаглалд хязгаарлалт тавих эсэх дээр өнөөдөр хүртэл эрх бүхий албан тушаалтнууд тайлбар хийгээгүй байна.
ШЕЗ-ийн 3 тэрбум, аймгийн дарга нарын хагас тэрбумын үнэтэй МАШИНЫ ТЕНДЕРҮҮД цуцлагдах уу, Ерөнхий сайд аа?!
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР