Хүн амаа ковидоос хамгаалах дархлаажуулалтыг хамгийн идэвхтэй сайн хийж байгаа орон бол Израиль. Тус улсад одоогийн байдлаар хүн амын 47 хувь буюу 4,23 сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Үүнээс 2,85 сая хүн хоёр дахь вакцинаа хийлгээд байгаа.
Гэвч нэг асуудал гарсан нь залуучууд вакцин тариулахыг хүсэхгүй байгаа явдал. Ахмад настнууд халдвар авч, амь насаа алдах эрсдэлтэй бол залуучууд зүгээр гэж тэд үзэж байгаа юм.
Тиймээс залуучуудыг вакцинд хамруулахын тулд Тель-Авив хотын зарим баар, уушны газарт вакцин тарих цэг байгуулжээ. Энэ цэгт тариулсан хүнд тухайн баар үнэгүй архи, шар айраг өгнө. Ийм урамшуулал гаргасны үр дүнд залуучууд вакцин тариулах нь нэмэгдсэн байна.
Мөн Израилын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн сүлжээний ододтой хамтран, залуучуудыг вакцин хийлгэхийг уриалсан кампанит ажил эхлүүлээд байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn