Өмнөговь аймгийн Тост багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанийн уурхайд хоёр хүн амиа алджээ.
Хүн амины ноцтой хэрэг өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр гарсан бөгөөд тус уурхайн харуул бусдад хутгалуулж нас барсан бол харуулын эхнэр мөн гэрийнхээ тоононоос боомилж, амьсгал хураасан байдалтай олджээ.
Энэхүү хэргийн газарт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, архины шил болон тамхины хайрцаг зэргийг эд мөрийн баримтаар хураан авч шинжилж байгааг эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал Увс аймгийн харьяат 41 настай эмэгтэй Б нь хамтран амьдрагч О-ийн хоолойг хэрчиж, амь насыг хохироогоод дараа нь өөрийгөө боомилсон гэсэн мэдээлэл байна.
Хэрэг гарах үед эхнэр нөхөр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Дээрх хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР