fbpx Хатуу хөл хориог тавилаа, цаашид хэрхэх нь та биднээс шалтгаална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 9 секунд

Хатуу хөл хориог тавилаа, цаашид хэрхэх нь та биднээс шалтгаална

Л.Чимэг

            Өнөөдрөөс бүх нийтийн хатуу хөл хориог сулруулж, аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь үүд хаалгаа нээж байна. Урт удаан хугацааны дараа үйл ажиллагаа нь жигдрэх тийш хандаж буй бизнесийн байгууллагууд, өрхийн үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өмнөөс талархах нь зүйтэй болов уу.

            Яагаад гэвэл энэ удаагийн “эрх чөлөөт өдрүүд” харьцангуй удаан үргэлжлэх магадлалтай тул тэдний ашиг орлогын үзүүлэлт өндийх боломж гэж харж байна. Урьд урьдын бодлогын гол алдаа нь хөл хорионы өдрүүдийг ашиглан халдварын эрсдэлт голомтуудыг илрүүлэх, хумих талаар төр, засаг дорвитой арга хэмжээ авдаггүй байсанд оршино.            Ард иргэдийг гэр гэрт нь хорьсноор асуудал шийдэгддэг бол шийдэгдэхээр л хоригдсон доо, бид. Гэвч цар тахлын эрсдэлийн бэлэн байдлын үеийн нэгдсэн цогц арга хэмжээ аваагүйн уршгаар “Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээлээ” гээд зарласныхаа дараахан буцаад л  “Хаалаа” хэмээн нүүрээ ширлэхэд хүрдэг байв.

            Харин сая Цагаан сарын өдрүүдийг дамнуулан нийслэл Улаанбаатар хотод 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохдоо 410 гаруй мянган айл өрхөөс нэг бүрчлэн шинжилгээ авсан нь дэвшил юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шинжилгээ өгсөн 100 гаруй хүнээс халдвар илэрсэн нь үүний нотолгоо. Тэдний ард дахиад хэчнээн 100 хүн өөрсдийгөө халдвар тээгч гэдгээ мэдэхгүй, олны дунд эрсдэл дагуулаад явах байсныг хэн ч таашгүй.

            Энэ хэмжээний томоохон ажлыг анх удаа зохион байгуулж байгаа учраас эхэндээ зарим нь “Улаанбаатар хот Дархантай адилгүй, энэ бол бүтэшгүй зүйл” хэмээн гоочилж байв. Төрийн нүсэр аппаратыг тэр чигээр нь хөдөлгөсөн нүсэр ажил дээр эхний өдрүүдэд барьц алдсан тохиолдол бий. Ялангуяа дунд, доод шатны алба хаагчид төрийн бодлого шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхдээ яаж бантан хутгаж, шат шатандаа хэрхэн замхруулдгийг, тэгчихээд буруугаа маш хурдан бусад руугаа шилгээн зайлуулахад хэр зэрэг гаршсаныг дахин нотлов. Үүнийг нь далимдуулан бүх зүйлийг муулж, олны дунд “хэрүүлийн алим” шидэж л байвал ажлаа хачин сайн хийж байна гэж эндүүрэх болсон зарим сэтгүүлчид, тэднийг тойрон хүрээлсэн сэвээчид дундуур нь тоглолт хийхээ мэдээж мартаагүй.      

            Гэвч цар тахлын эрсдэл ихтэй голомтуудыг илрүүлж, тархалтыг хумьж, вакцинжуулалтын бэлтгэлийг хангах, аж ахуйн нэгжүүдийг хэвийн ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ зорилгодоо хүрсэн. Үүний ачаар өдгөө Улс, Нийслэлийн Онцгой комисс хаана, ямар тархалтын голомт байгааг мэдсэн, урьдчилан сэргийлэх баримжаатай болсон. Тиймдээ ч өнөөдөр ихэнх аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагааны горимд шилжиж, урьдын адил гудамжаар хүн, машин хөлхөж, их хот дахин “амь орж” байна. Өчигдрөөс эхний ээлжийн вакцин ч Монголд нийлүүлэгдчихлээ.

            Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Бид юм  бүхнийг хорьж цагдан, хааж боох гэхээсээ илүүтэй иргэд, аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжин, хамтарч ажиллана” гэсэн үг хоосон уриа лоозон байгаагүй нь эндээс харагдана. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах нь төр, засгийн нэн тэргүүний үүрэг хэдий ч айл өрхүүдийн амьжиргааг тэтгэн, бизнес эрхлэгчдээ дэмжин эдийн засгаа давхар бодолцох учиртай.

            “Коронагаас урьдчилан сэргийлнэ” гээд бид дэлхий ертөнцөөс тусгаарлагдаж, окобонд нуугдах боломжгүй. Тиймээс цар тахлын эрсдэлийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, хэдийд нь ямар арга хэмжээ авахаа тодорхой болгосны үндсэн дээр аж ахуйн нэгжүүдээ нээлттэй ажиллуулах нь зүйн хэрэг. Улсын онцгой комиссоос Цах тахлын үед баримтлах дүрэм журмыг тодорхой болгож, 4 түвшний зохион байгуулалтын горимыг нэвтрүүлээд байгаа бөгөөд аль шатанд ямар үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх тухай мэдээллийг иргэдэд нээлттэй өгч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр Гамшгийн бэлэн байдлын 4-р түвшин буюу хатуу хөл хорионы зэрэглэлээс 2-р түвшин рүү шилжээд байгаа нь энэ.

            Одоо гагцхүү ард иргэд бид, аж ахуйн нэгжүүд маань л халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь чухал. “Хөл хорио тавигдсан дээр Цагаан сар, Валентин, Мартын-8 хэмээх гурван баяраа давхар тэмдэглэнэ ээ” гээд цангасан мал ус руу хар гүйхээгээрээ шогшдог шиг паб, караоке баар руу бөөн бөөнөөрөө дэгдчихэв. Хаана, юугаараа  үйлчлүүлэх нь хүний эрхийн асуудал гэж бүү мэтгээрэй. Таны, миний, та бидний хариуцлагаас нийтийн эрүүл мэнд, нийгмийн эрх ашиг шалтгаалах эгзэгтэй үе гэдгийг санаж, дор бүртээ хичээвэл хөл хориогүй “эрх чөлөөт өдрүүд” илүү удаан хугацаанд үргэлжлэх билээ.   

Эх сурвалж: Өдрийн сонин 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ Мьянмар төдийгүй олон улсын анхаарлыг татав
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ Мьянмар төдийгүй олон улсын анхаарлыг татав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​