Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар 32 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тэдгээрээс нь 9 нь “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээнээс илрээд байна.
Ингэснээр “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээгээр нийт 131 хүнээс халдвар бүртгэгдлээ. Эдгээр хүмүүсийн 59 нь шинэ халдварууд, 72 нь тэдгээрийн ойрын хавьтлын хүмүүс байжээ.
Улмаар Улаанбаатарт нийт халдвар 1914 болсон бол каластр нийт халдвар 2240 болжээ. Сайн мэдээ гэвэл 67 хүн эдгэрч гэртээ гарчээ. Улсын хэмжээнд нийт халдвар 2755 байгаа бол 2070 буюу 75.1 хувь нь эдгэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn