Өөрийгөө галдаж амиа хорлохыг завдсан үйлдэл цагдаагийн байгууллагад дахин бүртгэгджээ. Өнгөрсөн хөл хорионы өдрүүдэд Баянзүрх дүүргийн II хороонд 35 настай нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаахыг оролджээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 20-ны өдөр өглөөний 07.15 минутад тус хорооны иргэн Р өөр дээрээ бензин асгаж, шатаахыг завдсан байна. Энэ үед эргүүлд гарч байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид таслан зогсоожээ. Тухайн иргэний хувцас нь шатаж байсан бөгөөд биедээ хүнд гэмтэл аваагүй аж.
Ховд аймагт энэ сарын дундуур 17 настай хүү хулгай хийгээд баригдахдаа өөр дээрээ бензин асгаж шатаан амиа хорлосон юм. Мөн нийслэлд төв талбай дээр 34 настай залуу өөрийгөө галдаж амиа алдсан юм.
Эх сурвалж: shuurhai.mn