Монголд өнөөдөр ирэх ОХУ-ын “Спутник-V“ вакцин тус улсын Шереметьево нисэх онгоцны буудал дээр ачилтаа хүлээж байна. Вакциныг МИАТ-ын онгоцоор Сөүлээр дамжин тээвэрлэж эх орондоо авчирна.
Монгол Улс “Спутник-V“ вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 23 дахь орон болжээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "ОХУ-ын Спутник Вакцины эхний ээлж Монгол Улсад маргааш буух бөгөөд дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй 4 төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэллээ." гэж фэйсбүүк хуудсанд бичжээ.