Манай улс 2020 оны 11-р сарын 11-нд дотооддоо коронавирус алдсанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон. Харин Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы дэглэмийг энэ сарын 23-наас сулруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, эдийн засгаа сэргээх боломж бүрдсэн юм.
Тодруулбал, "Тэнгис" кино театр энэ сарын 24-нөөс ажиллаж эхэлсэн бол өнөөдрөөс /2021.02.26/ "Өргөө" "Гэгээнтэн" нээж байна.
Хаалгаа нээж буй кино театрууд үзэгчдийг суудал алгасуулж суулгах, тасалбарыг цахимаар авах нөхцөл бүрдүүлэх зэрэг шаардлага тавиад байгаа юм.