fbpx Х.Баттулгын хөзөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 47 секунд

Х.Баттулгын хөзөр

Ерөнхийлөгч Х.Баттулга ойрд ихэд завгүй явна. Өчигдөрхөн Үндсэн хуулийн цэц дээр өөрийн биеэр очиж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тайлбарыг хийсэн мэдээлэл цахимаар нэг явлаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж нэр дэвших хүмүүсийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа нь үнэн. Шинэ хуулиар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшинэ, дэвшихгүй гэсэн маргаантай тайлбарууд явсаар байгаа. Угтаа үүнийг хууль хэрэгжүүлэгчид, сонгууль зохион байгуулагчид шийдэх учиртай.

Харин Ерөнхийлөгч үүний араас ихэд сэтгэл чилээн өөрийн биеэр ҮХЦ дээр очиж тайлбар хийжээ. Тайлбар хийх хүн нь ч тэрээр биш. Гэвч тэрээр “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүн бүр дураараа тайлбарлаж байна. Үүнийг болиулах ёстой” гэсэн утга агуулж, шинэ хуулиар өөрөө нэр дэвших боломжтой гэсэн мэссэжийг өгөөд буцжээ.

Үргэлжлүүлэн өчигдөр орой Ерөнхийлөгчийн хувийн телевиз С1 телевизээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас АТОЗ хөдөлгөөнийнхөн оролцсон Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор компанийн сүлжээний талаар тайлбарласан ноцтой нэвтрүүлэг цацагдав. Х.Баттулга анх сонгуульд нэр дэвшихдээ оффшор бүсээс мөнгө оруулж ирнэ хэмээн бүр АТОЗ хөдөлгөөнтэй гэрээ байгуулж байв. Гэвч оффшор бүсээс өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд нэг ч төгрөг, доллар оффшор бүсээс орж ирээгүйг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хэдэнтээ мэдэгдэж байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөх Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх огцрох үед УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн Ерөнхий сайд асан Сү.Батболдтой холбоотой мэдэгдлийн хөзөр гэж энэ нэвтрүүлгийг харж болох. Гэхдээ хэр сайн хөзөр вэ гэдгийг тунгаах ёстой.

Нөгөө талаар Ерөнхийлөгчийн сүүлийн үеийн эдгээр үйлдлүүд хэр зөв бэ, ёс зүйтэй эсэх, цаашлаад хууль зөрчих үү зэрэг асуултууд ч гарч ирж байна. Хамгийн гол нь Монгол түмний эв нэгдлийн билэгдэл болдог Ерөнхийлөгчийн албан тушаалтай хүн өөрийн эрх ашгийн төлөө ийнхүү хуулийн дээд байгууллага Цэц дээр очиж хууль тайрбарлаж, нэг хүний төлөө Тамгын газрын даргаараа хэрэг тайлбарлуулан суух нь зөв үү.

Магадгүй Х.Баттулгын эдгээр хөзрүүд хожил биш эзэндээ хожигдол авчирч мэднэ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Төрийн банк ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ дахин БУУРУУЛЛАА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​