Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар коронавирусийн 41 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 40 нь дотоодын халдвар бол 1 нь Алтанбулаг боомтоор ОХУ-аас татаж аваад тусгаарлаж байгаа иргэдээс халдвар илэрчээ.
Харин үлдсэн 40 хүний 20 нь “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлын хүмүүс байгаа аж. Харин бусад 14 нь өмнөх хяналтад авсан голомтоос батлагдсан тохиолдоын ойрын хавьтлууд байна. Тэгвэл 6 хүний халдварын эх уурхайг судлах ажил үргэлжилж байгаа ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn