Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор нийт 11905 хүнд шинжилгээ хийснээс 45-д нь коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт тохиолдол 2107 болж байгаа бол 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Улсын хэмжээнд нийт тохиолдол 2922 болсноос 2299 хүн эдгэрчээ.
Өчигдөр илэрсэн 45 тохиолдлын 29 нь хяналтад авсан голомтоос батлагдсан бол 13 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрчээ. Одоогоор 3 хүний халдварын эх уурхайг судалж байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР