fbpx Л.Оюун-Эрдэнэ: Засгийн Газар цаг нартай уралдан ажиллах болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 23 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн Газар цаг нартай уралдан ажиллах болно

Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой, “Эх орончдын баяр”-ын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Тусгаар тогтносон Монгол Улс, Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн сүүлийн 100 жилийн түүх бол Монгол Ардын нам, түүнийг үүсгэн байгуулж эрслэн зүтгэсэн эх орончдын бүтээсэн бодит түүх юм. Өнөөдрийн Монгол Улсыг бидэнд үлдээхийн төлөө тэр үед салхи, шуурга сөрөн Монгол Ардын намыг байгуулалцаж, ирээдүйн гэрэл гэгээг тэр үед олж харсан эх оронч өвөг дээдэс, баатарлаг дайчид, ахмадуудаа мэхийн хүндэтгэж, гүн талархал илэрхийлье.

Ард түмэн Монгол төр, улсаа өөрсдөө залж залуурдах эрхээ тунхаглаж, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн тэр өдөр бол 1921 оны гуравдугаар сарын 01 байлаа. МОНГОЛ АРДЫН НАМ ийнхүү байгуулагдсанаар улс төрийн ууган хүчин Монголд бий болсон төдийгүй ази тивд анхдагч болсон түүхтэй. Энэ ч утгаараа Монгол Улсаа айлын дайтай айл болгох их үүргийг хүлээж, 500 мянган хүн амтай улсаа хөл дээр нь босгож хөгжүүлэх бодлогын цоо шинэ эхлэл тавигдсан юм.

Өнгөрсөн зуунд Монгол Улс харь гүрний хараа хяналтаас бүрэн салж, Бүгд найрамдах улсаа тунхаглаж, НҮБ-д гишүүнээр элсэж, хүн амаа бичиг үсэгтэй болгож, боловсрол, эрүүл мэндийн шинэ ололт, дэвшлийг эхлүүлж, улс орны хэмжээнд аж үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг өрнүүлж, атар газрыг эзэмшиж, орчин цагийн шинэ Монгол Улсын их сэргэлтийг өрнүүлсэн нь түүх болон үлджээ.

Монгол Ардын намын туулсан 100 жилийн хугацаанд улс орны хэмжээнд өрнүүлсэн үйл хэрэг, хийсэн ажлууд, үлдээсэн бүх өв нь БОДЛОГО, ЗОРИЛТ, ТӨЛӨВЛӨЛТ дээр суурилж үр дүнд хүрсэн байдаг.

 

Сүүлийн 30 жилд Монгол Улс ардчилсан, парламентын засаглал руу амжилттай шилжсэн. Гэвч бодлогогүй, зорилтгүй, төлөвлөлтгүй, хаа хүрэх зураггүй, сонгуулиас сонгуулийн хооронд өмнөхөө үгүйсгэдэг гаж тогтолцоо нам дамжиж бий болсон нь бас л үнэн. Алдааг засаж, зөвийг үргэлжлүүлэх ЗАЛГАМЖ-ШИНЭЧЛЭЛ Монголын төрд байх учиртай.

 

Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсын түүхэнд өв болон үлдэхүйц олон ажлыг эхлүүлж, гүйцэтгэсэн. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд түүхэн, стратегийн чухал ач холбогдолтой олон шийдвэр, бодит ажил, бодлогын шинэчлэл хийгдсэнийг монголчууд мэднэ. Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулж, шударга ёсны тэмцлийг эхлүүлж, алдагдсан орд газруудаа төрд буцаан авсан бөгөөд газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, хийн хоолой, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд олон жил дамнан яригдсан том бүтээн байгуулалтуудын ажлуудыг эхлүүлсэн билээ. Энэ Засгийн газар тэр бүхнийг залгамжлан үргэлжлүүлж, шинэчлэн түүчээлэх болно.

Энэ утгаараа ачааны хүндийг үүрч ирсэн Монгол Ардын нам, түүний бүрдүүлсэн Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа бүрийг залруулж, Алсын хараатайгаар улс орноо шинэ зуунд шинэ зургаар хөгжүүлэхийг зорьж байна.

 

Засгийн газрын ойрын сорилт бол дэлхийг хэрсэн цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн огцом уналт болоод байна. 2009 онд тохиосон санхүүгийн хямралаас гурав дахин их хохирлыг дэлхийн хэмжээнд учруулсныг эдийн засагчид онцолж байна.

 

Цар тахлаас үүдэж нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг гэхэд -6 хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна.

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр туллаа. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Дэлхий нийтээрээ цар тахпыг дарах ганц л аргыг олоод байгаа нь вакцин.Тиймээс иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхлүүллээ. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах болно.

Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Зуун дамнуулан өвөг дээдэс маань бидэнд үлдээж, бүтээн босгосон энэ Монгол Улсаа дэлхийн чиг хандлагаар хөгжүүлж, тусгаар тогтнолоо бататган хамгаалж, ард түмнээ эрдэм боловсролтой, эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө Монгол Улсын Засгийн газар чин сэтгэл, идэвх зүтгэлтэйгээр цаг, нартай уралдан ажиллах болно.

Монгол эх орныхоо төлөө сэтгэлтэй Монгол Ардын намын бүх гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ аз жаргалын дээд бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай!

 

Монгол Улсын Ерөнхий Сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгалыг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай
Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгалыг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​