"Этүгэн ирвэсүүд" багийн довтлогч Т.Их-Уул, Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар энэ сарын 8-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Залуус согтуурсан байсан бөгөөд Т.Их-Уул Х.Цогтсайханыг хүйтэн мэсээр гэмтээж шархаа даалгүй нас барсан байдаг. Т.Их-Уул энэ явдлаас үүдэж өндрөөс унаж амиа хорлосон юм.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас уг хэргийг шалгаад хаах саналтай байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь хэрэгт холбогдогч өөрөө нас барсан, буруутан байхгүй гэдэг үндэслэлийг хэлж байгаа ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn