АН-ын Дотоод сонгуулийн хорооноос өнөөдөр /2021.03.03/ намын даргын сунгааг хэрхэн, хэзээ зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "АН-ын өнөөгийн байдалд үүсээд байсан зөрүүтэй шийдвэрт цэг тавилаа. Маргаантай асуудлаа ойлголцож, намынхаа дүрэмд захирагдаж шийдэцгээхээр боллоо.
АН-ын даргад нэр дэвшигчид гуравдугаар сарын 4, 5-нд бүртгэнэ. Мөн гуравдугаар сарын 12-ний өдрөөс сунгааг эхлүүлж, 23-ний өдөр тодруулахаар болж байна" гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn