Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн 3 иргэнээс коронавирус илэрчээ.
Энэ талаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газар "Увс аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон. Буцах үед нь PCR-ын Шинжилгээний хариу эерэг гарсан. /Одоогоор Улаанбаатар хотод байгаа/
Тийм учраас тухайн тохиолдлуудын орчны идэвхтэй тандалт шинжилгээний сорьц цуглуулж Ховд аймагруу явуулсан. Иймд иргэд та бүхэн шинжилгээний хариу гартал хүлээцтэй, хариуцлагатай байхыг уриалж байна" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn