Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбатын өмгөөлөгч Л. Батсүх, Г. Оюунцэцэг, Б. Баясгалан нар үйлчлүүлэгчээ цагдан хорьсоныг өөрчлүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 3-р сарын 1-ний өдөр дахин гаргасан. Уг нь хүсэлтийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг СУЛЛАХ ШИЙДВЭР гаргасан.
Тодруулбал, Ж. Эрдэнэбатын биеийн байдал, эрүүл мэнд болон бусад зүйлсийг үндэслэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авсан байна.
Үүний дагу Ж.Эрдэнэбатыг Орхон аймаг дахь ШШГЕГ-ын харъяа 437-р хорих ангиас өчигдөр суллажээ.