fbpx Б.Эрхбаяр: Голомт банк зээлийн хамгийн таатай нөхцөлөөр автомашин худалдан авах боломжийг олгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 25 секунд

Б.Эрхбаяр: Голомт банк зээлийн хамгийн таатай нөхцөлөөр автомашин худалдан авах боломжийг олгож байна

Автомашин худалдан авахад өөрт тохирсон унаагаа зөв сонгох, баталгаатай чанартай худалдан авалт хийхийн тулд борлуулалтын газраа зөв сонгох гээд олон чухал хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай болдог. Тиймээс автомашин худалдан авахаар сонирхож байгаа автомашин сонирхогчдодоо зориулан худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс болон Голомт банкны тусгай нөхцөлтэй зээлээр хүссэн унаагаа өөрийн болгох хөнгөлөлт, боломжууд зэрэг сэдвээр тус банкны “Автоланд зээлийн төв”-ийн захирал Б.Эрхбаяртай ярилцсаныг хүргэж байна.

- Голомт банкнаас харилцагчдадаа автомашин худалдан авахад нь зориулж тусгай нөхцөлтэй зээлийг санал болгож байгаа талаар хоёулаа яриагаа эхэлье. Энэхүү зээл нь бусад зээлээс ямар ялгаатай, хэрэглэгчдэд ямар давуу талыг олгож байгаа вэ?

- Голомт банкны хувьд автомашины зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн харилцагчдадаа хүргэхийн тулд 2017 оноос хойш автомашины зах зээл дээр төвлөрч ажиллаж байна. Энэ ч утгаараа зах зээл дээрх хамгийн таатай нөхцөлийг санал болгож байгаа юм. Хамтран ажиллах гэрээ бүхий албан ёсны дилер 15 байгууллагын автомашины зээлийн хүүг 1.25% болж бууруулаад байна. Тухайлбал банкнуудын хэрэглээний зээлийн дундаж хүүгийн хэмжээ 1.5-1.7% байхад автомашины зээлийн хүүг 1.25% хүртэл бууруулж байгаа нь харилцагчид маань хүүгийн зардлаа 20-25% хэмнэхээр харагдаж байна. Нөгөөтэйгүүр бидний мэдэх уламжлалт автомашины зээлийн бүтээгдэхүүн маань зөвхөн харилцагчийн хүссэн автомашиныг зээлээр худалдан авахад төвлөрдөг байсан нь км гүйлт ухраасан, ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй, осол аваарт орсон автомашин худалдан авах зэрэг эрсдэл багагүй үүсгэдэг байсан. Энэ ч утгаараа банк харилцагчдын аюулгүй байдал, хөрөнгийн чанар, үнэ цэнэ зэрэг олон үзүүлэлтээр харж зөвлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа тул худалдан авах автомашиныг мэргэжлийн байгууллагын бүтэн оношлогоонд оруулах, зөвлөгөө өгөх, тэнцсэн тохиолдолд автомашинд 1 жилийн баталгаа өгч байгаагаар давуу талтай юм.

- Та сая 15 байгууллагаас автомашин худалдан авах боломжтой гэлээ. Эдгээр байгууллагын тухай товчхон мэдээлэл өгвөл? Тухайлбал, ямар байгууллагууд багтаж байна, тэдгээр нь харилцагчдад чанар стандартын ямар баталгааг өгч чадах вэ?

- Өмнө нь бид зөвхөн used буюу гадны оронд ашиглаж байсан автомашиныг худалдан авч хэрэглээндээ ашигладаг байсан бол одоо автомашины ихэнх чанартай брэндүүд Монгол Улсад ороод ирсэн байна.

Брэнд, загвар бүр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан байдаг учраас зах зээл дээр өрсөлдөөн гэхээс илүүтэй бусад газруудаас баталгаа, үйлчилгээний стандартаар ялгарч байна. Жишээ нь “Таван богд” ХХК гэхэд Японы Toyota болон Германы Volkswagen брэндүүдийг оруулж ирдэг бол “Мөнххада” ХХК Toyota брэндийг, “Бавариа Моторс” ХХК BMW брэндийг, “”Старчейз ХХК Porche, Land Rover, Ford, Jaguar гэх зэрэг алдартай брэндүүдийн албан ёсны дилер компаниар ажилладаг. Дилер компаниуд нийтлэг 3 хүртэл жилийн хугацаа болон 100,000 хүртэл километрийн үйлдвэрийн баталгаа өгч байна. Үүнээс гадна автомашины хоёрдогч зах зээл дээр “Автоланд Эс Си” ХХК болон “Автоэкспо центр” ХХК-иуд хамтран ажиллах гэрээний дагуу дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр автомашины зээл авах боломжтой.

- Автомашин худалдан авахаар сонирхож байгаа жолооч нар сонголт хийхдээ анхаарч, авч үзэх хэрэгтэй зүйлсийн талаар зөвлөгөө өгөөч?

- Худалдан авах газраа сонгох гэхээс илүүтэй худалдан авах автомашинаа хэрхэн сонгох тал дээрээ илүү төвлөрч ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь худалдан авах газар нь харилцагчийн хүссэн автомашины сонголт байхгүй байж болно шүү дээ. Мэдээж баталгаатай гэвэл дээрх нэр дурьдсан 15 байгууллагыг хамгийн эхэнд нэрлэнэ. Гэвч зах зээл дээрээс дуртай автомашинаа худалдан авахаар товлосон бол мэргэжлийн байгууллагаар оношлогоо хийлгэж худалдан авахыг зөвлөх байна. Мэргэжлийн байгууллагаас тухайн автомашинтай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой байдаг. Жишээ нь манай харилцагчдын хувьд худалдан авахаар сонгосон автомашин нь бүтэн будганд орсон, осол аваарт орж байсан, усанд орсон, км ухраасан гэх зэрэг тохиолдлууд гарч байсан нь энэ төрлийн эрсдэлээс харилцагчдыгаа хамгаалах давуу тал үүсгэж байна гэж хардаг.

- Хүмүүс автомашинаа улирлаас хамааран худалдан авч байгаа нь ажиглагддаг. Улирлаас хамаарсан үнийн өөрчлөлт, худалдан авах тохиромжтой үеүд гэж бий юу?

- Автомашины зах зээлийн хувьд цагаан сар буюу 2 дугаар сар, наадам буюу 6-7 дугаар сар, хичээл сургууль эхлэх 9-10 дугаар саруудад бусад саруудтай харьцуулахад худалдан авалт өндөр байдаг. Автомашин сонголтын хувьд хүйтний улиралд шатахуун бага зарцуулдаг автомашины борлуулалт худалдаа ихэсдэг бол зуны аялал зугаалгын улиралд туулах чадвар, багтаамж сайтай автомашин сонгох хандлагатай байдаг.

- Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

Голомт банкны автомашины хөнгөлөлттэй зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.golomtbank.com/news/17213 д

арж танилцана уу.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн Дэд хорооны ажлын хэсгийн хурал боллоо
Жижиг, дунд үйлдвэрлэлийн Дэд хорооны ажлын хэсгийн хурал боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​