fbpx "Жаст"-ын Ш.Батхүүд төлөх татвар төлөгчдийн 51.5 тэрбум төгрөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 31 секунд

“Жаст“-ын Ш.Батхүүд төлөх татвар төлөгчдийн 51.5 тэрбум төгрөг

Улсынхаа ганц саалийн үнээ “Эрдэнэт үйлдвэр’’-ээр баталгаа гаргуулаад Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая доллар зээлчихсэн “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой дуулиан ганц үүгээр ч зогсохгүй нь бололтой. Харамсалтай нь иргэн Ш.Батхүүгийн зээлсэн мөнгөөс өдгөө 95.2 сая (Баталгаа гаргасан 50.9 сая болон хүү, зардлын төлбөр 44.3 доллар) долларыг улсын үйлдвэр “Эрдэнэт” төлөх нөхцөл байдал үүсээд байгаа нь эхнийх бөгөөд сүүлчийнх ч биш болоод байна.

Олон улсын арбитрын шүүхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлбөрт унаад байгаа бол Ш.Батхүүгийн зээлсэн байж болзошгүй 51.5 тэрбум төгрөгийг мөн л Төрийн банк төлөх шийдвэрийг Монголын шүүх гаргаад байгаа юм. Иргэн Эдуард Сүрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013 оны сүүлчээр гомдол гаргаснаар Ш.Батхүүгийн зээлсэн гэх 51.5 тэрбум төгрөгийн хэрэг тухайн үедээ нийтэд ил болж байв. Энэ хэргийг тодруулахын өмнө иргэн Эдуард Сүрэн гэж хэн болох талаар товчхон танилцуулъя. Тэрбээр 1984 онд төрсөн, “Алтжин”-гийн захирал гэдгээр уншигчид сайн таних Г.Алтангийн ууган хүү.

"Жаст"-ын Ш.Батхүүд 51.5 тэрбум төгрөг зээлдүүлж байхдаа 26 настай байсан тэрбээр өргөдөл гаргаж шүүхээр маргахдаа өөрийгөө "ажилгүй" хэмээн тодотгож шүүхийн хураамжаас чөлөөлүүлж байсан.

Өдгөө бол “Эдуард” ХХК-ийн захирал. Харин Эдуард Сүрэнгийн ээж Г.Алтан болон “Жаст’’-ын Ш.Батхүү хоёр бол бизнесийн эртний түншүүд бөгөөд Канадын “Вардрон Инженеринг”-ийн тооцооллоор 25 тонны алттай гэгддэг Олон- Овоотын ордыг хамтран эзэмшдэг байлаа. Бөмбөгөр худалдааны төв нь шатаж бизнес нь уналтад орсон үед хүртэл Г.Алтангаас нүүр бууруулаагүй цөөхөн хамтрагчийнх нь нэг Ш.Батхүү байсан гэдэг.

Галд өртөж бүх л бизнес нь уналтад ороод байхад нь Г.Алтангаас “Алтжин” шатахуун түгээх станцуудыг нь 14 сая доллараар худалдаж авч байсан гээд Ш.Батхүү хийгээд Г.Алтангийн бизнесийн түншлэлийн түүх уг нь их арвин. “Хадгаламж” банкин дээр хүртэл хамтрагчид гэгддэг байсан тэднийг одоо ч хүмүүс салгаж хардаггүй нь үнэн билээ. Ийм хамтрагчид нэгнээсээ мөнгө зээлж, түүнд зээлсэн талын эзэмшлийн банк баталгаа гаргаж, дараа нь дампуурч, банкны хөрөнгө нь Төрийн банк руу шилжиж, тэр үед хүү нь шүүхэд хандсаныг хуйвалдсан гэж хардаг хүмүүс байдаг нь ч нууц биш болсон.

Эдуард Сүрэнгийн өргөдөлд “2010 онд зээлийн гэрээ болон нэмэлт гэрээ байгуулж гурван удаагийн үйлдлээр 32.8 сая долларыг “Жаст групп'-т зээлдүүлсэн. Хадгаламж банк миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгснөөр “Жаст групп’’-гэй зээлийн гэрээ байгуулсан. Иймээс “Жаст групп”-ээс үндсэн зээлийн дүн 32.8 сая (51.5 тэрбум төгрөг) долларыг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахаар гаргасан банкны баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн” гэсэн байсныг тэр үед хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ дагуу шүүх хурал болж Төрийн банкийг хариуцагчаар татан 51.5 тэрбум төгрөгийг гаргуулж Эдуард Сүрэнд олгохоор шийдвэр гаргаж байлаа. Энэ бол 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр болсон явдал.

Бүүр тодруулбал, Хадгаламж банкийг татан буулгаад актив, пассив хөрөнгийг нь “Төрийн банк” ХХК-д шилжүүлснээс хойш ердөө гурван сарын дараа болсон хэрэг юм. 100 хувь хувийн өмчит байсан банкаар баталгаа гаргуулж гурван жилийн турш чимээгүй байснаа дампуурсан банкны хөрөнгийг төрд авмагц 51.5 тэрбумын зээлийн гэрээ босож ирсэн нь санамсаргүй давхцал биш байсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхөөргүй санагддаг. Гэхдээ таван жилийн өмнө дүүргийн шүүхээс ийм шийдвэр гарсан ч энэ хэрэг бүрэн эцэслэгдээгүй өдгөө ч шүүх дээр маргаантай байгаа.

Учир нь энэ хэрэгт хэд хэдэн эргэлзээтэй зүйл байдаг юм.

Эхнийх нь “Хадгаламж” банк баталгаа гаргах эрхтэй юү гэсэн асуулт. Эдуард Сүрэнгийн өргөдлөөс үзвэл “Жаст групп”-ийн Ш.Батхүүгийн зээлсэн мөнгөнд “Хадгаламж” банк 2010 онд баталгаа гаргаж өгсөн болж таарч байгаа юм. Гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах тусгай зөвшөөрлийг арилжааны банкууд Монголбанкаас авдаг. Гэтэл Эдуард Сүрэн Ш.Батхүүд 51.5 тэрбум төгрөг зээлдүүлж байх үед буюу 2010 онд “Хадгаламж” банк ийм тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд 2012 оны аравдугаар сард л баталгаа гаргах зөвшөөрлийг Монголбанкаас авч байжээ.

Тэгэхээр хэрвээ ийм зээлийн харилцаа үүссэн байсан бол тэр нь иргэн Эдуард Сүрэн, “Жаст групп" хоёрын дунд байна уу гэхээс баталгаа гаргах эрхгүй “Хадгаламж” банканд огт хамаагүй, дампуурснаас нь хойш хөрөнгийг нь шилжүүлж авсан Төрийн банканд бүр ч хамааралгүй болох нь илэрхий харагдаж байгаа юм. Зориуд тодруулж хэлэхэд “Хадгаламж” банкны 100 хувийн хувьцааг “Эм Ди Секьюритис” ХХК, энэ компанийн хувьцааг “Mercantile house Asia” ХХК 100 хувь, “Mercantile house Asia” ХХК-ийн хувьцааг 100 хувь “Жаст групп” эзэмшдэг байжээ.

“Хадгаламж” банкны ТУЗ-ийн дарга нь мөн л “Жаст групп"-ийн Ш.Батхүү байв. Нэг өгүүлбэрээр хэлэхэд Эдуард Сүрэнгээс 51.5 тэрбум төгрөгийг “Жаст групп”-ийн Ш.Батхүү өөрөө зээлж, төлнө гэдгээ өөрөө батлан даажээ л гэсэн үг юм.

Хоёрдугаарт, банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд болон Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын хооронд байгуулсан Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Эдуард Сүрэнгээс авсан Ш.Батхүүгийн зээлд “Хадгаламж” банк баталгаа гаргасан тухай баримт материал огт тусгагдаагүй байсан гэдэг. Үүнийг өнгөрсөн онд Чингэлтэй дүүргийн шүүхээс тогтоосон тухай энэ хэргийн талаар дуугардаг цөөхөн хуульчид хэвлэлээр мэдээлээд буй. Энгийнээр тайлбарлавал банкны эрх хүлээн авагч хийгээд гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй юунд ч Төрийн банк үүрэг хүлээхгүй гэсэн үг л дээ.

Гуравдугаарт, шүүхэд хандахдаа гаргаж өгсөн Эдуард Сүрэнгийн бүрдүүлсэн зарим материалуудыг хуурамчаар үйлдсэн байж магадгүй гэж хариуцагчаар татагдсан Төрийн банкныхан үзээд мөн л хуулийн байгууллагад хандсан байдаг.

Тухайн үеийн Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Г.Бадамцэцэг, О.Хүрэлбаатар, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг байцаасан протокол уг нь Авлигатай тэмцэх газар байж л байгаа. Мөрдөн байцаалтын нууц гээд гаргадаггүй л болохоос зарим нэг нь энэ бичиг баримтуудыг нөхөж хуурамчаар үйлдсэн гэдгээ улайчихсан л гэдэг юм билээ. Хэрвээ энэ үнэн бол зээлдүүлсэн тал хийгээд зээлдэгчид Төрийн банкаас мөнгө нэхэмжлэн шүүхэд хандахдаа нэг эрх ашигтай байжээ гэдэг нь маргаангүй болж буй юм.

Дөрөвдүгээрт, Эдуард Сүрэнгийн дансанд ийм их мөнгө байсан уу. Байсан бол зээлсэн гэж буй Ш.Батхүүгийн данс руу орсон уу. 51.5 тэрбум төгрөгийг шуудайлаад зөөхгүй нь ойлгомжтой.Үүнийг шилжүүлсэн банкны гүйлгээ байдаг уу.

“Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулж, эцэст нь өрөө төлүүлэхээр болж буй “Стандарт” банкин дээр ашигласан технологийг Ш.Батхүү ингэж Төрийн банкин дээр туршчихсан юм шүү дээ. Шүүхийнхэн энэ дөрвийг л үнэний талд дэнслэхэд татвар төлөгчид дахин 51.5 тэрбумыг “Жаст”-ын Ш.Батхүү хийгээд түүний бизнесийн хамтрагчид төлөхөөргүй болж байгаа.

Жич: Дээр дурдсанчлан Эрдэнэтийг барьцаанд тавьж их хэмжээний хохирол учруулсан Ш.Батхүүгийн үйлдэл эхнийх биш, Төрийн банкны төлбөрт унагасан 51.5 тэрбум ч эцсийнх биш ажээ. Түүний холбогдсон “Векселийн” хэмээх бас нэгэн хэрэг шүүхийн шатанд буй. “Эрдэнэт үйлдвэр”, Төрийн банк, Улаанбаатар төмөр замын векселийн хэргийн талаар манай сонин дараагийн дугааруудаараа үргэлжлүүлэн хүргэх болно.

С.ОНОНТУУЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Солонго хамтлагийн экс дуучин М.Оюунсүрэн 4 шүүгчийг эргүүллээ
Солонго хамтлагийн экс дуучин М.Оюунсүрэн 4 шүүгчийг эргүүллээ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​