Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор 77 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Эдгээр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр халдвар илэрсэн хүмүүсийн 61 нь анхны шинжилгээгээр батлагдсан бол 10 нь хоёр дахь шинжилгээгээр халдвар батлагджээ. Мөн 5 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байгаа аж.
Ингэснээр Улаанбаатарт нийт халдвар 2306, улсын хэмжээнд 3153 болжээ. Үүнээс нийт эдгэрсэн хүн 2442 буюу 77 хувийг эзэлж байна. Харин өнгөрсөн 24 цагийн дотор 27 хүн эдгэрч гэртээ гарчээ.
Эх сурвалж: shuurhai.mn