Засгийн газар 15.00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаа залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, авто замын салбарт хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн талаар, шатахууны үнэ, хангамж зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэх аж.
Сануулахад, Засгийн газар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж байсан юм.
Эх сурвалж: shuurhai.mn