Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн. Астразенека вакциныг онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, эмч сувилагч гээд нийт 15 мянга гаруй ажилтанд вакцин хийлээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг гурав дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна.
Орон нутгийн иргэдээ тав, зургаадугаар сард багтаан вакцинжуулахаар төлөвлөсөн. Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулах ажил дуусна.